Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүний антропометрийн болон гематологийн үзүүлэлтүүдийн бүс нутгийн харьцуулсан судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2512
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Монгол хүний антропометрийн болон гематологийн үзүүлэлтүүдийн бүс нутгийн харьцуулсан судалгаа

Аннотаци

Судалгааны зорилго: Монгол хүний антропометрийн болон гематологийн зарим үзүүлэлтүүдийг нас хүйс, бүс нутгаар харьцуулан судалж хэвийн хэмжээг тогтоох. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй Монгол улсын газар нутгийг газар зүйн онцлогоор нь бүсчлэн хувааж Өндөр уулын бүс - Говь-Алтай (2180 м) Хангайн бүс - Булган (1208 м), Говийн бүс - Дорноговь (936 м), Тал хээрийн бүс - Дорнод (736 м) аймгууд болон Монгол улсын нийслэл Улаанбаатар (1306 м) хотын хүн амыг сонгож санамсаргүй түүврийн аргаар 1509 хүнийг судалгаанд хамрууллаа. Судалгаанд антропометрийн үндсэн хэмжээ авах аргачлал, цусны үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүй, статистикийн аргуудыг ашиглав. Судалгааны ажлын үр дүн Говь-Алтай, Дорнод, Дорноговь аймгийн насанд хүрэгчдийн гематокритийн хэмжээ (p<0,01) нь Улаанбаатар хот, Булган аймгийн насанд хүрэгчдийнхээс их, Улаанбаатар хот Говь-алтай, Дорнод аймгуудын насанд хүрэгчдийн улаан эсийн тоо (p<0,05) нь Булган, Дорноговь аймгийн насанд хүрэгчдийнхээс статистикийн үнэн магадтай их байна. Булган, Дорноговь, Дорнод аймгуудын насанд хүрэгчдийн гемоглобины хэмжээ (p<0,01), Говь-алтай, Дорнод аймгуудын нэг улаан эсэд агуулагдах гемоглобины хэмжээ ба нэг улаан эсэд агуулагдах гемоглобины концентраци бусад аймгийн насанд хүрэгчдийнхээс статистикийн үнэн магадтай бага байна. Гематокрит, улаан эсийн тоо гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс үнэн магадтай их боловч насны ялгаа ажиглагдсангүй. Улаанбаатар хот болон 4 аймгийн насанд хүрэгчдийн гематологийн үзүүлэлтүүд нь газар зүйн байршлаас хамаарахаас гадна цаг уурын хүчин зүйл нөлөөлж байж болохуйц нэлээд өвөрмөц байдал ажиглагдлаа. Цусны нийт цагаан эсийн хэмжээ ба түүний хэлбэрүүдийн хоорондох харьцаа нь хэвийн лавламж хэмжээний түвшинд байгаа боловч газар зүй, цаг агаарын хүчин зүйлүүд багагүй нөлөө үзүүлдэг байна. Нийт цагаан эсийн тоо нь бүгчимийн индекс, агаарын чийглэг, нэмэгдэх тусам цөөрч, харин агаарын температур, салхины хурд ихсэх тусам цагаан эсийн тоо олширдог болох нь харагдаж байна. Улаанбаатар хот, Говь–Алтай, Булган, Дорноговь, Дорнод аймгийн насанд хүрэгчдийн гематологийн үзүүлэлтүүдийн хүйснээс хамаарах байдлыг тодорхойлж үзэхэд гематокрит (p<
0.01), улаан эсийн тоо (p<
0.01), нийт гемоглобины хэмжээ (p<
0.01) эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийнхээс статистикийн үнэн магадтай их байгаа нь ажиглагдав. Нэг улаан эсэд агуулагдах гемоглобины хэмжээ, нэг улаан эсэд агуулагдах гемоглобины концентраци, ялтасын тоо, нийт цагаан эс болон түүний хэлбэрүүд нь хүйснээс хамаарах ялгаа ажиглагдсангүй. Гематологийн үзүүлэлтүүдийн наснаас хэрхэн хамаарахыг 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насны 5 бүлэг болгон судлахад үзүүлэлтүүд ба насны хоорондын хамаарлын корреляцийн коэффициент нас ахих тусам статистикийн хувьд үнэн магадтай буурч байна. Дүгнэлт: Монгол орны янз бүрийн бүс нутагт амьдарч буй хүмүүсийн байгаль цаг уурын хүчин зүйлүүдэд дасан зохицох механизмтай холбоотойгоор гематологийн үзүүлэлтүүд онцлогтой, хоорондоо статистик бодит ялгаатай байна. Гематологийн үзүүлэлтүүдийг антропометрийн үзүүлэлтүүдтэй холбон судлахад үзүүлэлтийн өвөрмөц ассиметри болон эксцесс ажиглагдаж байна. Түлхүүр үг антропометр, гематологийн үзүүлэлт, нас хүйс, бүс нутгийн ялгаа, цаг агаарын нөхцөл



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 233
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :