Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Адуу ба гахайн ходоодны салст бүрхүүлээс пепсин гарган авах технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2515
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : фармакопейд, уураг, пептид, гарц, идэвхи, бэлдмэл, сав, өндгөвч

Аннотаци

Сэдвийн ач холбогдол:
1-рт: Монгол орны нөхцөлд анх удаа адуу ба гахайн ходоодноос пепсин гарган авах тохиромжтой технологи боловсруулсанд
2-рт: Пепсиний гарц, идэвхи, цэвэршилт, молекул жин тогтоогдож пепсиний чанарын хяналт хийх арга нь Үндэсний фармакопейд тусгагдсанд
3-рт: Пепсиний стандарт, үйлдвэрлэх, шалгах, хэрэглэх заавар нь үйлдвэрлэлд нэвтэрсэнд
4-рт: Туршилтын пепсинийг хэрэглэн уургийг задласнаар пептидийн төрлийн бэлдмэлийг цаашид үйлдвэрлэх боломж бүрдсэнээр гадаад зах зээлийн хамаарал эрс багасч, эх орны малын эмийн үйлдвэрлэл өргөжин хөгжих, эдийн засгийн дорвитой хувь нэмэр болох болно.
Судалгааны ажлын зорилго, зорилт:
Адуу, гахайн ходоодны салст бүрхүүлээс пепсин гарган авах тохиромжтой технологийг боловсруулах, гарган авсан пепсиний гарц, идэвх, цэвэршилтийг тогтоох, туршилтын пепсинээр Неогистол-3 бэлдмэлийн уургийг задалж мал, амьтанд турших зорилгоор дор дурьдсан зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
1. Монголын нөхцөлд анх удаа адуу ба гахайн ходоодны салст бүрхүүлээс пепсин гарган авах тохиромжтой технологи боловсруулах

2. Түүхий эдийн хэмжээтэй уялдуулан пепсиний гарцыг тогтоох, туршилтын пепсиний идэвхийг Монос фарм, Сигма пүүсийн пепсинүүдтэй харьцуулан Метт, Биурет, Үндэсний болон Оросын фармакопей, Ансоны аргуудаар шалгаж үр дүнг гаргах, пепсиний цэвэршилт, молекул жинг тогтоох

3. Туршилтын пепсинээр Неогистол-3 бэлдмэлийн уургийг нь задалж Пептиднеогистол бэлдмэл гарган авч түүний идэвхийг үйлдвэрлэлийн өргөн туршилтаар баталгаажуулах

4. Пепсиний стандартыг боловсруулж Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөр баталгаажуулах, улмаар пепсин үйлдвэрлэх, шалгах, хэрэглэх заавруудыг ХХААЯ-ны Мал эмнэлгийн удирдах газраар батлуулж үйлдвэрлэлд шилжүүлэх

5. Пепсиний чанарын хяналт хийх аргыг боловсруулж Малын эмийн Үндэсний анхдагч фармакопейд оруулах
Ажлын шинэлэг тал:
Адуу, гахайн ходоодны салст бүрхүүлээс пепсин гарган авч, идэвхи, цэвэршилтийг тогтоож улмаар энэхүү гарган авсан туршилтын пепсинээр Неогистол-3 /Пептиднеогистол/ бэлдмэлийн уургийг задалж идэвхийг нь үйлдвэрлэлийн нөхцөлд давхар баталгаажуулсан. Үүнд:
- Монгол орны нөхцөлд анх удаа адуу ба гахай ходоодноос уураг задлагч фермент пепсинийг гарган авах тохиромжтой технологийг боловсруулсанд
- Эх орны пепсиний гарцыг тогтоож, идэвхийг Монос фарм, Сигма пүүсийн пепсинүүдтэй харьцуулж Метт, Биурет, Ансон, Үндэсний болон Оросын фармакопейн аргуудаар тогтоож өгсөнд
- Пепсиний цэвэршилт, молекул жинг тогтоосонд
- Туршилтын пепсинээр Неогистол-3 бэлдмэлийн уургийг задалж пептиднеогистол бэлдмэлийг гарган авч идэвхийг нь үйлдвэрлэлийн өргөн туршилтаар баталгаажуулсанд
- Үндэсний стандарт боловсруулж баталгаажуулсанд /MNS 5510:2005/
- Үйлдвэрлэх, шалгах, хэрэглэх заавруудыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэнд
- Пепсиний чанарын хяналт хийх аргыг боловсруулж малын эмийн Үндэсний анхдагч фармакопейд оруулсанд
Ажлын практик ач холбогдол:
Өөрсдийн боловсруулсан технологийн горимын дагуу адуу ба гахайн ходоодноос пепсинийг гарган авч манай орны нөхцөлд нэн хэрэгцээтэй захиалагчдийн зүгээс эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа малын хээл авалтыг дээшлүүлэх, сав, өндгөвчийн эмгэгээс сэргийлэх, эмчлэх, тарга хүчийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг пептидийн бэлдмэлүүдийг өргөнөөр үйлдвэрлэхэд ажлын практик ач холбогдол оршино.
Бүтээлийн үр дүнг мал эмнэлгийн шинжлэх ухаан түүний дотроос үржлийн эрхтний эмгэгээс сэргийлэх, эмчлэх бүх төрлийн бодис солилцооны хямралыг багасгах зориулалтаар үйлдвэрлэлд ашиглах улмаар уураг задлагч ферментийн судалгааны ажлын мэдээллийн эх булаг болгон баяжуулж практикт хэрэглэх боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 249
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :