Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүнцэл тодорхойлох атом шингээтийн аргын хувилбарууд, тэдгээрийг геологийн дээжинд ашиглах нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2517
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : хүнцэл, дөл, устөрөгч, дээж, спектрометр, гидрид, атомчлагч, геологи

Аннотаци

Судалгааны ажлын шинэлэг тал, онолын ач холбогдол:
Хүнцлийг, агуулгын өргөн мужид атом шингээлтийн аргаар тодорхойлох боломжийг тогтоох судалгаа манай орны хувьд анх удаа хийгдсэн. Их агуулга (ррт) -тай хүнцлийг тодорхойлох дөлийн атом шингээлтийн арга, бага агуулга (ррЬ) -тай хүнцлийг гидрид нэгдэлд шилжүүлэн дөлөн болон зуухан атомчлагч ашиглан годорхойлох гидридийн атом шингээлтийн арга гэсэн үнэмшилт чанар, нарийвчлал сайтай атом шингээлтийн аргууд боловсрогдсон.
Үүний дүнд:
• Геологийн дээжин дэх хүнцлийг, агуулгын өргөн мужид тодорхойлох атом шингээлтийн хувилбарт арга манай орны хүнцлийн судалгаанд нэвтэрнэ.
• Ашигт малтмалын олборлолт, антропоген хүчин зүйлийн нөлөөгөөр хүрээлэн буй орчинд үүсэх хүнцлийг биот болон байгаль орчинд халгүй болгох арга, технологи боловсруулах судалгааны шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэхэд туршилт судалгааны арга болно.
• Байгаль орчин дахь хүнцлийн шилжилт хөдөлгөөн, тэдгээрт байнгын үнэлгээ хийхэд таатай боломж бүрдэн судалгааны мэдээллийн сан өргөжинө.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 295
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :