Цөмийн урвалын янз бүрийн механизмуудыг ашиглан (п,р) ба (n,а) урвалын огтлолд систематик анализ хийхэд тохиромжтой онолын томъёо гаргах, онолын томъёонуудаа ашиглан дэлхийн судалгааны төвүүдээс гаргадаг урвалын огтлолын туршлагын өгөгдлүүдэд нейтроны энергийн өргөн мужид системчилсэн анализ хийж, шинэ зүй тогтол хайх, компаунд механизмаар явагдах (n,ос) урвалын огтлолын хувьд гарган авсан онолын илэрхийллийг цөмийн альфа задралтай холбон анализ хийх зэрэг зорилоготойгоор энэхүү ажлыг гүйцэтгэв.
Ач холбогдол:
Хурдан нейтроноор явагдах (п,р) ба (п,а) урвалын огтлолын туршлагын утгуудад анализ хийх нь цөмийн бүтэц, шинж чанарыг судлах, цөмийн урвалын механизмын талаар тулгуур мэдээлэл гарган авах зэрэг онолын ач холбогдолтойгоос гадна дозиметрийн хяналт хийх, цөмийн эрчим хүчний төхөөрөмж, реакторын эд ангийн материалд радиацын нөлөөгөөр буюу устөрөгч, гелийн хий хуримтлагдсанаар эвдрэл үүсэх, цацраг идэвхи хуримтлагдах зэргийг тооцоход шаардлагатай зарим өгөгдлүүдийг тодорхойлох боломж олгодог практик хэрэглээтэй байдаг. Мөн ийм анализын үр дүнд туршлагаар хэмжигдээгүй цөмүүдийн урвалын огтлолын утгыг ерөнхий зүй тогтолд тулгуурлан ойролцоогоор үнэлэх боломжтой болдог.
Шинэлэг тал:
• Цөмийн урвалын статистик, экситон загварууд болон хавтгай долгионы нарийвчлалд тулгуурлан (n,р) ба (n,а) урвалын огтлолын томъёонуудыг гаргав.
• Онолын томъёонуудаа ашиглан Еn=2-20 МэВ мужид (n,р) ба (n,а) урвалын огтлолын систематик анализ хийж шинэ зүй тогтлуудыг илрүүлэв. Огтлолын томъёон дахь параметрүүдийг тодорхойлж тэдгээр нь нейтроны энергиэс болон өөр хоорондоо хэрхэн хамаарч байгааг анх удаа тогтоов.
• (n,а) урвалын огтлолыг цөмийн альфа-задрал болон альфа-кластер үүсэх процесстой холбон судлаж, зарим дүгнэлт гарган, таамаглал болон асуудал дэвшүүлэв.
• Хуваагдлын спектртэй нейтроны энергийн ердийн дундаж утга 2 МэВ байдаг боловч (n,р) урвалын хувьд 4 МэВ болж байгааг анх удаа харуулав.
• Нейтроны энерги Еn=14-15 МэВ үед (n,р) ба (n,оо) урвалын огтлолуудын хувьд Левковскийн 1963-1973 онуудад гаргасан дүгнэлтүүдийг өргөтгөн, нейтроны энергийн Еn=2-20 МэВ мужид шалган шинэчлэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0