Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь галзуу (Lyssavirus) өвчний эпидемиологи эпизоотологийн зарим онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2457
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : галзуу өвчин, вирүс, дархлаажуулалт, эпидемиологи, эпизоотологи.

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл
Монгол орны ихэнх нутаг дэвсгэрт галзуу өвчний идэвхтэй голомт оршиж, мал, амьтны өвчлөл бүртгэгдэж, хүний өвчний тохиолдлууд байнга гарч байна.
Судалгааны зорилго
Энэхүү судалгааны зорилго нь галзуу өвчний эпизоотологи, эпидемиологийн онцлогийг үүсгэгчийн генотипийн онцлогтой холбон судалж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын ажлын чиглэл, төлөв байдлыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын шинэлэгтал, шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
Монгол орон дахь галзуу өвчний эпидемиологи, эпизоотологийн онцлог, Монголд орчиж буй галзуугийн вирүсийн удмын хэлхээ, филогенетикийн байр суурийн онцлогийг анх удаа тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгсөн. Сэдэвт ажлын хүрээнд Монгол Улсын стандарт 2, гарын авлага 1, заавар 1-ийг боловсруулж батлуулан, практикт нэвтрүүлсэн.
Бүтээлийн бүтэц, хэмжээ
Үндэслэл, зорилго, зорилт, болон 5 бүлэг, хэлцэмж, дүгнэлт, зөвлөмжөөс бүрдсэн 132 хуудастай, 38 зураг, 6 хүснэгт, 92 ном зүйтэй.
Судалгааны материал, арга зүй
1972-2008 оны БГХӨТ байгууллагуудын болон галзуу өвчний хүний өвчлөлийн 56 тайлан,1998-2008 онд галзуу өвчний эсрэг дархлаауулалтанд хамрагдагсадын судалгаа, мал, амьтны 1996-2008 оны өвчлөлийн мэдээ зэрэгт түүвэр, эргэмж судалгаа, биостатистикийн судалгааны аргуудаар MS Excel, Arcview GIS
3.2, SPSS
11.3 программуудыг ашиглан боловсруулалт хийж гүйцэтгэв. Мөн хүн болон мал, амьтнаас дээжилсэн 32 шинжлэгдэхүүнд ийлдэс судлал, вирүс өсгөвөрлөх, молекул биологийн шинжилгээ хийж үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсөн.
Судалгааны үр дүн, хэлцэмж Хүний галзуу өвчний өвчлөлийн эпидемиологийн үр дүн
1972-2008 онд 12 аймаг, хотын 25 сум, дүүрэгт галзуугийн хүний өвчний 34 тохиолдол бүртгэгдсэн ба Дорнод, Сүхбаатар Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод хүний өвчлөлийн тохиолдол зонхилон бүртгэгджээ. Өвчлөгсөдийн насны бүлэгт 0-9 насны хүүхдүүд
41.2%-иар, ажил эрхлэлтийн хувьд малчид
29.4%-иар, хүйсийн харьцаанд эрэгтэйчүүд
58.8%-иар тус тус давамгайлж байна.
Мал, амьтдын галзуу өвчний өвчлөлийн судалгааны үр дүн
1996-2008 онд Монголд мал, амьтны нийт 1535 өвчлөл бүртгэгдсэнээс малын өвчлөл 82%-иар давамгайлж, үүний дотор үхрийн өвчлөл
48.4%, тэмээний өвчлөл
25.3%, адуу, хонь, ямааны өвчлөл
7.8-
10.2%-тай байна. Нийт өвчлөлийн 21,7% нь Хөвсгөл, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан зэрэг баруун бүсийн аймгуудын нутагт илэрч, 70,8% нь 3-6-р саруудад бүртгэгджээ.
Өвчний урьдчилан сэргийлэлтийн судалгааны дүн
Сүүлийн 10 жилд 16 аймгийн 78 суманд 162 хүн галзуу өвний сэжигтэй мал амьтзнд уруулж ноцуулсан байна. Тэдгээрийн
48.7% нь нохойд,
35.1% нь чононд,
2.4% нь үнэгэнд,
10.4% нь малд уруулж,
75.9% нь ОХУ-д үйлдвэрлэсэн галзуу өвчний эсрэг эсийн өсгөврийн вакцинд хамрагдсан,
5.5% вакцинд огт хамрагдаагүй,
18.5% нь вакцинд хамрагдсан эсэх нь тодорхойгүй ба
48.1% ийлдэс эмчилгээд хамрагдан эдгэрчээ. Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн галзуу өвчний сэжигтэй мал амьтанд уруулж, ноцуулсан дуудлагын тоог өмнөх 5 жилтэй харьцуулахад 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Галзуу өвчний лабораторийн судалгааны дүн
Монгол орны 4 аймгийн 5 сумдын нутагт хүн болон мал амьтнаас цуглуулсан 32 шинжлэгдэхүүнд лабораторийн шинжилгээг дээр дурьдсан аргуудаар гүйцэтгэхэд Завхан аймгийн нутгаас цуглуулсан үхэр, үнэгний тархи, Говь-Алтай аймгийн нутгаас цуглуулсан тэмээ, үнэгний тархи, Увс аймгийн нутгаас цуглуулсан чонын тархи зэрэг нийт 10 шинжлэгдэхүүнд галзуу өвчний вирүсийн эсрэгтөрөгч тодорхойлогдлоо. Молекул биологийн судалгааны дүнгээр Монгол оронд орчиж буй галзуу өвчний вирүсийн омог нь филогенетикийн "Steppe" бүлэгт хамрагдаж байгаа ба ОХУ-ын Тувагийн (генбанк № АҮ 352483) омогтой хамгийн ойр төрел болох нь тогтоогдлоо.
1.Монгол орны 18 аймгийн 153 сумдын нутагт галзуу өвчний байгалийн голомт тэмдэглэгдсэн, голомтын идэвхжил нь төв болон баруун бүсийн нутгуудад өндөр байна. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг онцлогоос хамаарч Монголд галзуу өвчний малын өвчлөл нь байгалийн голомтын идэвхжилийг илэрхийлэх таньц үзүүлэлт болж байна. Таван хошуу малаас үхэр хамгийн их буюу нийт малын өвчлөлийн
48.4%, тэмээний өвчлөл
25.3%-ийг эзэлж, харин адуу, хонь, ямааны өвчлөл
7.8-
10.2% байна. Мал, амьтны нийт өвчлөлийн
70.8% нь 3-6-р сард бүртгэгдсэн байна.

2.1972-2008 онд 12 аймаг, хотын 25 сум дүүрэгт галзуу евчний хүний
өвчлөлийн 34 тохиолдол бүртгэгдсэн, нийт өвчлөлийн тохиолдлын 68%-д халдварын эх уурхай нь чоно, үнэг, нохой зэрэг нохойн овгийн махчин амьтад болсон нь Монгол орны галзуу өвчний өвөрмөц онцлог болж байна. Нийт өвчлөгсдийн дунд ажил мэргэжлийн хувьд малчид (
29.4%), хүйсний хувьд эрэгтэйчүүд (
58.8%), насны хувьд бага насны буюу 0-9 насны хүүхэд (
41.2%) зонхилж байгаа нь эпидемиологийн онцлогтой байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.

3.Галзуу өвчний үүсгэгчийн лабораторийн шинжилгээний дүнгээр 3 аймгийн 5 сумдын нутагт 4 зүйлийн мал, амьтанд галзуу өвчний вирүсийн эсрэгтөрөгч тодорхойлогдсон. Монгол орны баруун хэсгээс илрүүлсэн галзуу өвчний вирүсийн молекул генетикийн судалгааны дүнд вирүс нь филогенетикийн "Steppe" бүлэгт, ОХУ- ын Сибирийн өмнөд хэсэг болон Казахстанд өргөн тархсан Lyssavirus-ийн генийн хэлбэрийн генетик хувилбарт хамрагдаж байгааг тогтоов.
4 Цаашид Монгол дахь галзуу өвчний эпизоотологи, эпидемиологи, өвчний үүсгэгчийн молекул биологийн судалгааг гүнзгийрүүлэн, өргөн хүрээтэй хийж, үр дүнг баяжуулан, галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ, дархлаажуулалтын ажлыг боловсронгуй болгох нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өндөр ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 213
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :