Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Синдэрийн бүтэц,найрлага, гадар шарханд үзүүлэх нөлөөллийг судалсан нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2463
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : шарх, синдэр,

Аннотаци

1. Сурвалж судалгааны дүнд үндэслэн уг шороон эмийн түүхий эдийг синдэр гэж бичих нь зүйтэй бөгөөд Хүнхэрийн синдэр нь үргэлж чийгтэй рашааны агуйд улаан хүрэн өнгөтэй, цуллаг нягт, сэвсгэр үйрмэг байдлаар ихэнхдээ цэрдийн галавын (К2) настай тунамал хурдсанд тохиолдож, органик гаралтай, шүлтлэг орчинтой, кальцит, гидрогётит.кварц бүхий эрдэслэг бүтэцтэй, 40 гаруй макро микро элементийн найрлага бүхий карбонатлаг төрлийн наангилаг эмт эрдэс болохыг тодорхойлов.

2.Синдэрийг номхотгосноор түүний эрдэслэг бүтэц эвдэрч, химийн холбоонууд тасарч, физик химийн болон фазын чанарт зохих өөрчлөлт гарч,
элементүүд уусамтгай хэлбэрт орж, энерги чөлөөлөгдөж, талст усаа алдаж, хорт хольцоос салж, зарим биогенийн элементүүд идэвхжсэнээр ашигт нэгдэл үүсч, биологийн идэвхт өөр төлөв байдалд шилжсэнээр амт, үнэр, өнгө нь өөрчлөгдөж чадал, эрдэм, эмчилгээний үйлчилгээ нь дээшилж байгаа нь туршилт, хяналтын харыдуулсан судалгаагаар харагдлаа.

3.Хүнхэрийн синдэрийн 2:1 усан хандны идэвхт тунг тооцон үзэхэд 0,3-1,0 г/кг, LD5o= 9,35(6,3-13,5) г/кг нь хоргүй байгалийн эмт эрдэс болохыг тогтоов.

4.Хүнхэрийн синдэрийн битүү шатаасан дээжинд бактер тогтоогдоогүй бөгөөд битүү шатаасан синдэр нь Pseudmonas aeroginosa(
12.8±
0.05)-nUH өсөлтийг
сулавтар, Escherichia coli B(
16.5±
0.05), Staphyllococcus aureus(
16.1±
0.15) Salmonella sero(
16.5±
0.05)-i/iiiH өсөлтийг харьцангуй сайн саатуулах нөлөөтэй байна.

5.Номхотгосон синдэрийн тосон түрхлэг нь туршилтын амьтны зүсэгдсэн болон түлэнхийн шархыг богино хугацаанд эдгээж, шархыг хурдан аниулж, шархны үрэвслийн шүүдсийг багасгаж, шарханд тав үүсгэн хоёрдогч халдвар орохоос хамгаалах, гэмтсэн эс хоорондын холбоо хэлхээг нь бэхжүүлж, эс хоорондын таньцыг сайжруулах, хэсэг газрын дархлааг идэвхжүүлж, шархны хучуур эд ба судаслаг эдийн ургалтыг зохистой харьцаагаар түргэсгэж байна.
Бүтээл нь монгол хэлээр бичсэн 128 хуудастай, удиртгал, хэвлэлийн тойм, судалгааны материал, аргазүй, судалгааны ажлаас гарсан үр дүн, хэлцэмж, дүгнэлт, судалгааны ажлын товч хураангуй, бүтээлийн жагсаалт, номзүй,талархал гэсэн хэсгээс бүрдсэн. Хүснэгт 28, зураг 45 орсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 199
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :