Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол ямааны арьсны таваарын чанар, түүнийг хамгаалах арга



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2464
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : байгаль, экологи, гистологи, давс, давхарга, түүхий эд, сөрөг нөлөө

Аннотаци

Монгол үүлдрийн ямааны арьсны таваарын чанарыг үйлдвэрийн парт зохион байгуулалттай холбон нарийвчлан тогтоож, арьс боловсруулах технологийн үндэслэлийг гүнзгийрүүлэн төгөлдөржүүлэхэд тулгуур материалыг бий болгох, арьсны чанарын хамгаалалтанд байгаль орчинд халгүй арга технологийг туршихад энэхүү судалгааны зорилго оршино.

Шинэлэг тал:
Төв Азийн байгаль, экологийн нөхцөлд дасан зохицсон нутгийн монгол үүлдрийн ямааны арьсны бичил бүтэц, физик, механик, химийн шинж чанарыг а/ байршил зүйн хэсэг, б/ талбайн хэмжээтэй уялдуулан тодорхойлов.
Монгол ямааны арьсны гистологи бүтэц, физик, механик, химийн шинж чанарыг арьсны байршил зүй, талбайн хэмжээгээр нарийвчлан судалсан дүн нь түүнийг боловсруулах технологийн шинжлэх ухааны үндэслэлийг төгөлдөржүүлэх тулгуур материал болно.
Монголын нөхцөлд ямааны арьсанд хлорт натрийн давсны оронд шингэн шил буюу силикатаар чанарын хамгаалалт хийх аргыг туршиж, боловсруулснаар арьс, ширний үйлдвэрүүдэд байгаль орчинд хор хөнөөлтэй хлорт натрийн хэрэглээг халах боломжийг олгов.
Монгол үүлдрийн ямааны арьсны торлог давхрагын цавуурхаг (коллаген) ширхгийн гадаргуугийн үндсэн үзүүлэлтүүдийг молекулын төвшинд атомийн хүчний микроскопоор тодорхойлов. Дээр дурдсан судалгаануудыг өөрийн орны нөхцөлд анх удаа гүйцэтгэв.

Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол:
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн турш бэлчээрийн маллагаатай нөхцөлд өсгөн үржүүлж байгаа нутгийн монгол үүлдрийн ямааны арьсны оршимж хэсгүүдийн бүтцийн элементүүдийн онцлогийг илрүүлэн, арьсны таваарын шинж чанарын үндсэн үзүүлэлтүүдийг түүний талбайн ангиллаар тодорхойлж, түүнд хийх анхан шатны болон эцсийн боловсруулалтын технологийн горимыг оновчлох тулгуур материалыг бий болгосонд энэ ажлын шинжлэх ухааны ач холбогдол оршино.
Монгол улсад бэлтгэж байгаа арьс, ширэн түүхий эдийн 45-47 хувийг эзлэх монгол ямааны арьсны бүтэц, физик, механик, химийн шинж чанарын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсноор түүнийг орчин үеийн технологиор боловсруулахад шаардагдах химийн бодисуудын тун, орцын хэмжээг нарийвчлан тогтоох, хагас боловсруулсан бүтээгдэхүүний физик, механик, химийн шинж чанарыг сайжруулах хувилбарыг зөв сонгох, мөн арьсны чанарын хамгаалалтын дэвшилтэт арга хэрэглэснээр үйлдвэрүүдийн хаягдал усан дахь хлорт натрийн агууламжийг эрс багасгах, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга замыг тодорхойлох практик ач холбогдолтой гэж үзэж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :