Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны зарим бүс нутгийн хүн амын дунд Ку халууралтын тархалтын судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2475
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : C.burnetti, Ку халууралт, ФХЭБУ, ХХУ

Аннотаци

Ку халууралт нь риккетсээр үүсдэг цочмог халууралт ба хордлогын хам шинжээр илэрдэг, нутагшмал зоонозын халдварт өвчин юм. Энэ өвчнөөр олон тооны хүн, мал өвчилдөг бөгөөд хөдөө аж ахуйн мал амьтад хүнийг халдварлуулах үндсэн эх уурхай нь болдог. Манай улсад энэ өвчин хүнд төдийлөн оношлогдож бүртгэгдээгүй нь бруцеллёз мэтийн бусад халууралт өвчнүүдээс ялган оношлож чадахгүй байгаагаас уг өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт нь бүрхэг хэвээр үлдэж, оновчтой шийдлээ хүлээсэн тулгамдсан асуудлын нэг болж байна. Судалгааны ажлын зорилго, зорилтууд Монгол орны зарим бүс нутгийн хүн амын дунд Ку халууралтын тархалтын түвшинг ийлдэс судлал болон молекул биологийн шинжилгээгээр илрүүлэн, лабораторийн оношлогооны аргазүйг боловсруулж, тэдгээрийн мэдрэг ба өвөрмөц чанарыг тогтоох. Судалгааны ажлын шинэлэг тал, практик ач холбогдол "Монгол орны зарим бүс нутгийн хүн амын дунд Ку халууралтын тархалтын түвшинг ийлдэс судлал болон молекул биологийн лабораторийн оношлогоо, тархвар зүйн судалгааг хийснээр уг халдварыг оношлох, урьдчилан сэргийлэх оновчтой бодлого боловсруулах боломжтой боллоо. "Ку халууралт өвчний тархалтын тухай мэдээллийн сангийн эхлэлийг тавьж, лабораторийн оношлогооны үндэсний стандарт боловсруулах боломж бүрдүүлэн C.burnetii-ийн хүний өвчлөлийн ийлдсийн санг бий болгосон. Бүтээлийн бүтэц, хэмжээ Үндэслэл, зорилго, зорилт болон 4 бүлэг, хэлцэмж, дүгнэлт, практик зөвлөмжөөс бүрдсэн 146 хуудаст багтаан 21 хүснэгт, 31 зурагтайгаар монгол хэл дээр гар бичмэл хэлбэрээр туурвисан болно. Судалгааны арга зүй "Тохиолдлын судалгаа"-ны загвараар бруцеллёз оноштой ХӨСҮТ-ийн Зооноз-бруцеллёзийн тасагт хэвтэж болон амбулаториор эмчлүүлсэн 92 өвчтөн хамрагдсан. "Нэг агшин"ийн судалгааны загвараар Монгол орны хангай, говь, ойт хээрийн бүсийн төлөөлөл хүн амын дундаас Ку халууралтын халдварт өртөж болзошгүй 877 хүн, молекул биологийн шинжилгээнд 83 хүнийг тус тус хамруулсан.
Судалгааны үр дүн
1. Бруцеллёзтой өвчтөнд ФХЭБУ-аар C.burnetii-ийн өвөрмөц эсрэгбие тодорхойлоход 59 тохиолдол буюу
64.1%-д илэрч бруцеллёзоор өвчилсөн хүний тооноос 22 хүн буюу
23.9%-аар илүү эерэг үр дүн гарсан.

2. Ку халууралтын тархалт, халдварлах онцлогийг судлах үүднээс байгаль газарзүйн 3 бүсийн нийт 877 хүнд ХХУ-аар C.burnetii-ийн өвөрмөц эсрэгбие тодорхойлоход 227 (
25.9%) тохиолдол эерэг урвал илэрсэн. C.burnetii-ийн IgG-г ФХЭБУ-аар 110 хүний цусны ийлдсэнд тодорхойлж үзэхэд эерэг урвал
72.7%-д илэрч Ку халууралттай болох нь батлагдсан.

3. Brucella эсрэгбиеийг Райт ба Хеддельсоны урвалаар нийт 877 хүнд тодорхойлж үзэхэд эерэг урвал 107 буюу
12.2%-ийг эзэлж байхад Розе-Бенгал урвалаар 75 тохиолдол буюу
8.6%-д тус тус эерэг илэрсэн. Дүгнэлт:
1. Бруцеллёз оноштой нийт өвчтөний 64,1%-д, судалгаанд сонгон авсан бүс нутгийн хүн амын
25.9%-д C.burnetii-ийн өвөрмөц эсрэгбие илэрч байгаа бөгөөд Ку халууралт нь халуурах хам шинжээр илэрдэг зоонозын бусад эмгэгийн тодорхой хувийг эзэлдэг болохыг илтгэнэ.

2. Ку халууралт өвчний тархалт хангайн бүсэд хамгийн их буюу
39.7%, харин говийн бүсэд 33%, хээрийн бүсэд амьдарч буй хүн амд бага буюу
26.9%-д илэрч байна. ХХУ-аар эерэг илэрсэн тохиолдлын
72.7%-д C.burnetii-ийн IgG эерэг илэрсэн нь ФХЭБУ энэ халдварыг батлах оношлогооны илүү үр дүнтэй арга болохыг харуулж байна.

3. Ку халууралтыг оношлох лабораторийн аргуудаас ХХУ нь халдварыг илрүүлэх, ФХЭБУ нь халдварыг батлах, харин ПГУ нь хэдийгээр өндөр мэдрэг боловч зөвхөн халдварын цочмог үед илрүүлэхэд хэрэглэх боломжтой болохыг бидний судалгааны дүн харууллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 154
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :