Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бэлчээрийн хөрсний усны эвдрэл /Төв аймгийн Заамар сумын жишээн дээр/



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2443
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : цөлжилт, газар ашиглалт, элэгдэл, ландшафт, зураг

Аннотаци

XX зууны эхэн үеэс эхлэн улам нэмэгдсээр байгаа дэлхийн хүн амын өсөлт түүнээс үүдэн гарах хотжилт, үйлдвэржилт бусад дагавар хүчин зүйлс нь байгаль орчныг доройтуулсаар байгаа нь эрдэмтэдээр тогтохгүй энгийн хүн ардын нүдэнд ч тодорхой харагдаж байна. Энэ нөхцөл байдал ч манай орныг тойрсонгүй. Монгол орны хувьд сүүлийн 20-иод жилд ингэж доройтож буй газрын нэг бол Туул голын сав бөгөөд түүний дотор энэ сав газарт хамрагдах Заамар сумын нутгийг нэрлэж болно. Сүүлийн үед энд алт олборлох үйл ажиллагаа төвлөрснөөр гарч буй сөрөг үр дагавар бол хүн амын суурьшил нэмэгдэх, сүргийн бүтэц алдагдаж малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хөрс доройтож ургамлан нөмрөг сийрэгжих, хөрс механик болон ус, салхины эвдрэлд өртөх гэх мэт экологийн тэнцвэрт байдал алдагдснаар илэрч байна. Ийм дүр зураг манай орны нижгээд нутагт ажиглагдаж байгаа ба цаашид ихсэх хандлагатай байна. Байгаль орчин доройтож цөлжих эх үүсвэрийн нэг бол хөрс элэгдэж эвдэрснээр ургамлан бүрхэвч тачир сийрэг болж хуурайших явдал юм. Хөрсний антропогенийн эрози гэх эвдрэлийн орчин үеийн төрөл нь байгалийнхаас гадна хүний аж ахуйн үйл ажиллагааны идэвхитэй хэлбэрээс шалтгаалан гарч ирдэг, байж болох хэмжээнээс илүү их хор хохиролыг нутаг дэвсгэр, байгаль орчинд учруулж буй нийлмэл үйл явц юмаа. Манай орны хувьд тариалангийн газрын хөрсний элэгдэл эвдрэлийг олон жилийн өмнөөс судалсан судлаачдын нижгээд бүтээлүүд гарч, мөн цаашилбал бэлчээрийн газрын хөрсний элэгдэл, эвдрэлийг судалж эхэлсэн хэдий ч хажуугийн урсацаар үүссэн хөрсний угаагдал түүний сөрөг үр дагавар болох шугаман эвдрэлийн онцлог, түүний хор уршигийг шинжлэх ухааны үүднээс тусгайлан авч судалсан судалгаа ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болно. Ингэхлээр манай орны хувьд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 80-аас илүү хувийг эзэлдэг бэлчээрийн хөрсний доройтол түүнд нөлөөлөх байгалийн хам бүрдэл, хүний хүчин зүйлсийг нарийвчилан судлаж, хөрсний эвдрэлтэй тэмцэх арга замыг боловсруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Судалгааны зорилго, зорилт Газрын доройтол түүний дотор хөрсний эвдрэлийн үйл явц идэвхижихэд байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөлөл, харилцан үйлчлэлийг янз бүрийн нөхцөлд цаг хугацаа, орон зайн өөрчлөлтөөр нарийвчилан судлаж шинжлэх ухааны дүгнэлт гарган, геоэкологийн үнэлгээ өгөх зорилго тавьсан. Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: "Хөрсний эвдрэл-элэгдэлийн үйл явц түүний сөрөг үр дагавар болох хөрсний угаагдал, шугаман эвдрэл үүсэх зүй тогтол, тэдгээрийн цаг хугацаа орон зайн онцлогийг тодорхойлж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн харилцан үйлчлэлийг судлах; "Хөрс усаар эвдрэх үйл явц идэвхжихэд хээрийн болон хуурай хээрийн ландшафт дахь бэлчээрийн хүрэн хөрсний хими-физикийн шинж чанарын хамаарал болон харилцан нөлөөлийг тодорхойлох "Заамар сумын жишээн дээр 1:100000 масштабтай хөрсний эвдрэлийн загвар зургийг /почвенно-эрозионная карта/ гаргах түүн дээрээс үндэслээд судлагдаж буй газар нутгийн хөрсөн бүрхэвч-газрын гадаргын төлөв байдалд экологийн үнэлгээ өгөх "Газрын доройтол, эвдрэлд нэрвэгдсэн бэлчээрийн хөрсний эвдрэлийн зэрэглэлийг тогтоож экологийн хохиролыг үнэлж дүгнэх "Газар ашиглалтыг сайжруулах, хөрсний угаагдлыг зохицуулах, хөрсийг эвдрэлээс хамгаалах арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй сэдэж, уламжлалт аргыг орчин үеийн шинэлэг арга технолгитой хослуулсан зөвлөмж боловсруулах Мэдээ материал бүрдүүлэлт - 1999-2006 онд явуулсан хөрсний хээрийн-маршрутын болон лабораторийн шинжилгээ судалгааны үр дүн, үүнээс 2001-2006 онд судалгааны объект дээр явуулсан нарийвчилсан судалгааны үр дүнгүүд - Геоэкологийн Хүрээлэн, УЦУХүрээлэн, хуучнаар УГЗБХЗТИнститут, УХТЭШИнститут, Газрын бодлогын хүрээлэн, ГХГЗЗ, Заамар сумын хөдөө аж ахуйн газрын фондын болон тоон мэдээ материалуудыг ашигласан. Судалгаа шинжилгээг дурьдсан онол-аргазүйн үндэслэлд тулгуурлан хөрс-газарзүйн судалгааны ерөнхий зарчимд нийцүүлэн орчин үеийн болон уламжлалт хээрийн болон лабораторийн шинжилгээ судалгаа, загварчлалын, үнэлгээний, эзлэхүүний, жингийн, харьцуулалтын аргуудыг хэрэглэж компютерийн windows, excel, arcview, autocad, erdas, статистикийн стандарт (олон хувьсагчтай корреляци-регрессийн) программууд дээр боловсруулалтаа хийсэн. Судалгаа явуулсан газар Судалгааны объект - Төв аймаг, Туул голын сав нутаг Заамар сумын нутаг дэвсгэр Нарийвчилсан судалгааны эталон - загвар объект - Заамар сумын төвөөс 20 км- н радиус доторх, 80 км2 ус хураах талбай бүхий баруун, зүүн Чингэлэг хэмээх жижиг голуудын сав газрыг хамарсан Баржин уул (104о40'07" 48o11'44"), Өвдгийн хяр (104о46'39" 48o13'12"), Шанд уул (104о47'13" 48o12'14" ) гэсэн 3 уулын хөндийн энгэн хажуу. Судалгааны арга аргачлал Монгол, Оросын болон бусад орны эрдэмтдийн (Д.Доржготов, А.Бэхтөр, С.Санжмятав, Г.Ундрал, О.Батхишиг, Ш.Пүрэвцэрэн, Д.Аваадорж, Д.Даш, Я.Баасандорж, Н.Нямсамбуу, М.Н.Заславский В.А.Тармаев, В.В.Реймхе, А.А.Танасиенко, А.Г.Рожков, Р.А.Кравченко, А.Д.Орлов А.Ф.Путилин, Г.П.Сурмач, Н.Б.Намжилов, Л.Л. Убгунова, Б.Л.Раднаев, Швейбс, В.Вишмайров, M.J.Kirkby, P.C.Morgan г.м.) боловсруулсан судалгааны арга дээр тулгуурлан аргазүйгээ боловсруулж хөрс-газарзүйн орчин үеийн болон уламжлалт хээрийн судалгаа, лабораторийн шинжилгээ судалгаа, цаг хугацаа, орон зайн харьцуулалт, топозураглал, зургийн программуудыг /ArcGIS, Arcview
3.2, Arcinfo, ERDAS
8.4, AutoCad/ ашиглан дэвсгэр зургуудыг тоон хэлбэрт хөрвүүлэн сэдэвчилсэн зураг тус бүрт мэдээллийн сан бүрдүүлэх, экологийн үнэлгээний уламжлалт арга, тоон үзүүлэлтүүдийг математик-статистикийн стандарт программуудыг (олон хувьсагчтай корреляци-регрессийн) ашиглан боловсруулалтаа хийсэн болно. Шинжлэх ухааны шинэлэг талууд "Монгол орны ландшафтын хээрийн бүс дэх эвдрэлд нэрвэгдсэн бэлчээрийн хүрэн хөрсний шинж чанарын өөрчлөлтийн судалгааг анх удаа хийсэн; " Хүний үйл ажиллагаа болон байгаль-цаг уурын хүчин зүйлүүдийн улмаас хажуугийн урсацаар бий болсон бэлчээрийн хөрсний эвдрэл-угаагдлын онцлогыг илрүүлэн судлаж, тэдгээрийн сөрөг үр дагавар болох шугаман эвдрэл буюу эрэг ганга үүссэн газрын чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тодорхойлсон; "Заамар суманд явуулсан хээрийн нарийвчилсан судалгааны үеэр хийгдсэн экологийн зураглалын үндсэн дээр 1:100000 масштабтай хөрсний эвдрэлийн загвар зураг зохиож гаргасан; "Тухайн орон нутагт байгаль орчин ба хөрс хамгаалах системчилсэн арга хэмжээ авах мөн хөрсний элэгдэл-эвдрэлтэй тэмцэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад тулгуур материал болох хөрсний болон ландшафт-геоморфологиийн зургийг тодотгол хийж баяжуулан гаргасан; "Боловсруулсан баллын шатлал нь цөлжилтийн урьтал болох элэгдэл-эвдрэлийн ялангуяа хөрсний эвдрэл идэвхижих үйл явцад үнэлгээ өгөх, прогноз хийх улмаар хойшид нүүрлэж буй газар эвдрэх аюулаас сэргийлэхэд ашиглагдах юм. Практик ач холбогдол Уг ажлын практик ач холбогдол бол байгалийн гамшигт үзэгдэл болох Монголын төвийн бүсийн бэлчээрийн хүрэн хөрсөнд бий болсон эвдрэлийн үйл явц үүсэх зүй тогтол, онцлогыг судлаж илрүүлснээр цөлжилттэй тэмцэх шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх, орон нутагт газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээний онол-практикийн үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэж болох ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 310
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :