1.Хөдөлгөөний хомсдол, артерийн даралт ихсэлт, таргалалт, биеийн жингийн илүүдэл, тамхи таталт тэрчлэн жимс, хүнсний ногоо болон нийлмэл нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг 5 нэгжээс бага хэрэглэх зэрэг нь монголчуудын дунд чихрийн шижин өвчин үүсгэх нийтлэг эрсдэлт хүчин зүйлс болж байна.
2.Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлс нь монголын хот хөдөөгийн хүн амд тархалтаараа адилхан байгаа боловч хот суурин газрын хүн амын дунд хөдөлгөөний хомсдол, биеийн жингийн илүүдэл, архи тамхины хэрэглээ өндөр, харин хөдөөгийн хүн амын хувьд жимс, хүнсний ногооны хэрэглээ бага, өөх тосны хэрэглээ их байгаагаар эрсдлийн онцлог нь ялгагдаж байна.
3.Чихрийн шижин өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн суурь үзүүлэлтүүдэд үндэслэн оношлогоо эмчилгээний стандарт удирдамжийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай.