Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Франц хэлний анхан шатны сургалтын сурах бичиг зохиож, туршсан үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2452
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Франц хэл, сургалт, сурах бичиг, сургууль, 6-7-р анги

Аннотаци

1.Ерөнхий боловсролын сургуулийн франц хэлний сургалтын хөтөлбөрийг 2006 онд боловсруулан эдүгээ сургалтанд нийтээр мөрдөж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийн агуулга, загварыг гаргасан болно.

2.Франц хэлийг гадаад хэлээр заах (FLE) анхан шатны 10 франц сурах бичгийн агуулгын задаргааг 10 нэгжээр хийснийг (х.39) нэг үндэслэл болгон сурах бичгийн үгийн минимумыг гаргах зорилгоор 2000 үгтэй зурагт толь зохиож, уг толиос идэвхитэй хэрэглээний 635 үгийг сонгов.

3.ЕБ-ын 1, 50-р сургууль, Монголын хүүхдийн ордны 14 бүлгийн 585 сурагчаас, түүвэрлэсэн 850 дасгалаар шалгалт авч, үүнээс хэлэхүйн 4 чадварыг хөгжүүлэх 450 дасгал бүхий 13 багц хувилбар боловсруулан туршиж, 427 дасгалыг сонгон сурах бичигт оруулав. Учир нь, 2000-2007 онд хяналтын ангид туршсан дасгал даалгаврын үр дүнг тооцон үзэхэд сурлагын амжилт, чанар 11%-иар өссөн байна.

4.Хоёр сурах бичгийн тестийн дасгал, даалгаврын найдвар, тохироцыг Кудер-Ричардсоны томъёогоор шалгаж үзэхэд “Junior I”-ийн биссериал коэффициент нь r=0,27, “Заяа, түүний нөхөдтэй франц хэл сурцгаая” сурах бичгийнх r=0,42 байгаагаас үндэслэн франц сурах бичгийн тестийн даалгаврын найдвар, тохироц VI-VII ангийн сурагчдад хүндэдсэн, харин “Заяа, түүний нөхөдтэй франц хэл сурцгаая” сурах бичгийн найдвар, тохироц таарсан байна гэсэн үзүүлэлт гарч байна.

5.“Junior I” сурах бичгээр хяналтын ангийн амжилт 77,3%, чанар 43,2%, “Заяа, түүний нөхөдтэй франц хэл сурцгаая” сурах бичгээр туршилтын ангийн амжилт 91,6%, чанар 62,8% байгаагаас үзэхэд монгол хүүхдийн нас, сэтгэхүй, сэтгэлгээний онцлогт тохирсон болох нь ажиглагдаж байна.

6.БСШУЯ-наас боловсруулан гаргасан сурах бичгийн стандартад тавигдах шаардлага, 7 ïàðàìåòð 24 á¿ëýã øàëãóóð, 86 үзүүлэлттэй чанарын шинжилгээ хийх шалгуурын системийг (46: ) ашиглан 55 багшаас авсан санал асуулгын дүнгээс үзэхэд “Заяа, түүний нөхөдтэй франц хэл сурцгаая” сурах бичгийн 70 үзүүлэлт буюу 81% õàíãàëòòàé, 16 үзүүлэлт буюу 19% хангалтгүй гэсэн үнэлгээ гарч байгааг дараагийн сурах бичигтээ анхааран үзэх болно.

7.Монгол улсын ЕБС-ийн гадаад хэлний стандартын дагуу, хэрэглээний хэл шинжлэл, гадаад хэл эзэмшүүлэх аргазүйд үндэслэн франц монгол хэлний нийтлэг хийгээд онцлогийг зохих хэмжээгээр тусгахыг оролдсон энэхүү сурах бичгийг франц хэлний анхан шатны сургалтын нэгэн хэрэглэгдэхүүн болгон ашиглах бүрэн боломжтой бөгөөд дараа шатны сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зохих хувь нэмрээ оруулах юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :