Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурагчдын технологийн мэдлэг чадварын үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2426
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Сурагчдын технологийн мэдлэг чадварын үнэлгээ

Аннотаци

Энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, 2 бүлэг, 5 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдсэн болно. Боловсролын үнэт зүйлс, үр дүнг үнэлж, хэмжих асуудал өнөөдөр нийтийг хамарсан глобал асуудлын нэг болж байна. Сургалтын агуулга технологийн явц, үр дүнгийн талаар бодит мэдээлэл цуглуулж, түүндээ боловсруулалт, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгч ололт, дэвшилттэй зүйлийг баталгаажуулан гажуудлыг илрүүлэн засаж, шийдвэр гаргах явдал нь сургалтын чанар, үнэлгээг дээшлүүлэх гол хүчин зүйл юм. Иймээс өнөө үед үнэлгээг хүний хөгжлийн хэмжүүр болгох чиглэлээр өөрчлөх шаардлагатай байна. Энэ бүхнийг үндэслэн ЕБС-н дунд ангийн сурагчдын технологийн мэдлэг чадварыг үнэлэх арга зүйн асуудлаар судалгаа шинжилгээ туршилт хийж дараах дүгнэлтийг хийж байна. Судалгааны ажилдаа технологийн боловсролын хөгжлийн зүй тогтлыг судлан дүгнэлт хийж, технологийн хичээлийн онцлог шинжийг харгалзан когнитив онолын үндсэн дээр сурагчдын сэтгэхүйн хийсвэр үйлдлийн үе хамгийн их хөгжих 12-15 насны сурагчдыг судалгаандаа хамрууллаа. Бага дунд боловсролын технологийн сургалтын агуулгыг судлан үзэж, өөрчлөгдөн ирсэн учир шалтгаан, онцлогийг тодорхойлохын зэрэгцээ сурагчдын мэдлэг чадварыг үнэлж ирсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийн, ололт дутагдлыг тодорхойлж , шинэ үечлэл ба ангиллыг дэвшүүлэв. Үүнээс харахад технологийн хичээлээр сурагчдын мэдлэг чадварыг үнэлж буй байдал нь нэг загварт баригдсан, онолын мэдлэгийг үнэлэх асуудлыг орхигдуулсан нь сургалтын технологийн шинэчлэл, агуулгын шинэ стандартын биелэлтийг хянах зорилготой тэр бүр нийцэхгүй байгааг тодорхойлон үнэлгээний оновчтой болгох хувилбар боловсрууллаа. Энэ нь судалгаагаар багш нар сурагчдын эзэмшсэн онолын мэдлэгийг ашиглан бүтээлээр үнэлэхэд туршилтад хамрагдсан сургуулийн сурагчдын сурлагын амжилт 78 % -82 % чанар нь 45% - 56% байсан бол сурагчдын эзэмшсэн онолын мэдлэгт явцын үнэлгээний төрлүүдийг оновчтой хэрэглэн үнэлгээ өгч, бүтээлээр үнэлгээ явуулахад амжилт 85%- 91,5 % чанар 50%- 68% болон өссөн үзүүлэлт гарлаа. Технологийн хичээлээр сурагчдын технологийн онолын мэдлэгийг үнэлэх нь хамгийн чухал бөгөөд энэ нь дараагийн боловсролын суурь болох мэдлэг чадварыг оновчтой үнэлэх холимог аргын хувилбарыг нэгж сэдэв дээр жишээ болгон түвшин бүрээр хувилбар боловсруулж туршилтаар батлан багш нарт жишиг хэрэглэгдэхүүн болгов. Технологийн мэдлэгийн эцсийн үр дүнд технологийн бүтээгдэхүүн хийхэд онолын мэдлэгийг зөв оновчтой үнэлэх чадвар эзэмших нь өнөөгийн багш нарын тулгамдсан асуудлын нэг бөгөөд үүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулж гаргасан нь судалгааны ажлын үр дүн болсон. Технологийн хичээлээр дунд ангийн сурагчдын оёдлын технологийн мэдлэгийг үнэлэхэд, үнэлгээний хамгийн түгээмэл арга болох тестийн системийн түвшинд харгалзуулан боловсруулж туршин сургалтын практикт нэвтрүүлэв. " Хүүхдийн хөгжил бол мэдлэг чадварын ахиц " - " Чанарын ахиц нь хөгжил " гэсэн эргэх холбооны үндсэн дээр авч үзвэл үнэлгээг боловсронгуй болгоход дээрх хувилбар арга зүйг дунд сургуулийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 135
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :