Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дизель хөдөлгүүрийн форсункны оношлолын судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2437
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : байгаль орчин, электрон систем, багаж төхөөрөмж, дохио, автомашин

Аннотаци

Автомашины байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, дэлхийн шавхагдах нөөцний тоонд зүй ёсоор багтдаг нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг зохистой болгох, автомашины хэрэглэгчийн тав тух, удирдахад хялбар байдал зэргийг сайжруулах үүднээс автомашины үйлдвэрлэлийн технологид өндөр хяналттай электрон системүүдийг нэвтрүүлж байна. Иймд орчин үеийн инженер техникчдийн мэдлэг, чадвар, дадал нь өндөр түвшинд хүрсэн байх, автомашины оношлолын багаж төхөөрөмжийн нарийвчлал, өндөр мэдрэмж, улам боловсронгуй болох шаардлага тулгарч байна. Орчин үеийн стандарт байдлаар үйлдвэрлэж байгаа автомашинуудын тоноглол нь олон тооны мэдрүүрийн мэдээллийг авч, электрон удирдах багаж дохиог боловсруулан, гүйцэтгэх төхөөрөмжийг удирддаг. Механик, электроник мөн дохио боловсруулалт хосолсон иж бүрдлүүд нь өнөөдрийн автомашины мехатроникийн хөгжлийг тодорхойлж байгаа болно. Автомашины хөдөлгүүрийг удирдах өндөр хяналттай электрон систем нь дотроо хөдөлгүүрийн түлш цацалтыг удирдах (EFI, CR), түүн дээрх оношлол (OBD), ашигласан хийг эргэн ашиглах (ЕGR), оруулах ба гаргах хавхлагуудыг удирдах (VVTi) гэх мэт электрон системүүдээс бүрдэж байна. Үүнээс хөдөлгүүрийн түлш цацалтын систем болон түүн дээрх оношлолын электрон системүүд нь голлох үүргийг гүйцэтгэж байна. Автомашинд тавигдсан оношлолын систем анх 1997 оноос хорт утааг хянах зорилгоор суурилагджээ. Өнөө үед техникийн оношлолын систем нь хөгжлийн өндөр түвшинд гарч ирсэний нэг жишээ нь хөдөлгүүрийн оношлолын систем юм. Өнөөгийн автомашины оношлолын систем нь түүнд өөрт нь тавигдсан (On Board Diagnostic OBD), болон суурин засварын газрын оношлол (Off Board Diagnostic) гэсэн хоёр чиглэлээр хөгжиж иржээ. Эдгээр оношлолын систем нь оношлогоог бүрэн төгс тодорхойлдоггүй нь практик болон судалгааны явцад харагдаж байлаа. Ялангуяа хөдөлгүүрийн түлш цацалтын системийн форсунк удирдах дохиог электрон удирдлагын блокоос өгч байгаа боловч түүний тоосруулагчийн механик хэсгүүдийн ажиллагааг хянадаггүй юм. Мөн засварын газрууд нь форсункыг оношлоход суурин багажуудыг хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь форсункыг хөдөлгүүрээс нь салган тусгай төхөөрөмжинд угсран шалгадаг. Энэ нь хөдөлгүүрийн түлш цацалтын системд задаргааг бий болгохоос гадна эргүүлэн угсрах, тохиргоог хийх зэрэг засварын ажилчдын ажлын цагийг уртасгах, илүү үр ашиггүй зардлыг бий болгодог. Энэ нөхцөл байдал нь манай орныг ч мөн тойрч гарсангүй. Сүүлийн жилүүдэд Япон, Герман, Америк, Франц, Солонгос, ОХУ зэрэг техникийн өндөр хөгжилтэй орнуудаас автомашин ихээр орж ирж байгаа нь манай инженер техникчдийн чадварыг бүрэн сорьж байна. Жилд манай улсад гаднаас ойролцоогоор 50000 тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөнд 200000 гаруй автомашин оролцож байна. Эдгээр автомашинуудын 90% нь урьд нь ашиглагдаж байсан мөн ашиглалтын хугацаа дууссан зэргээс эргэн засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай байдаг. Манай оронд нилээд дэвшилттэйд тооцогдох засварын газрууд болох MONNIS, Doctor, Zig Zag, Naran Motors гэх мэт олон газрууд нь хөдөлгүүрийн форсунк оношлох суурин хөөрөмжүүдээр оношиллогоо явуулж байгаа бөгөөд оношиллогоо хийх бүрд дээрх дурьдсан хүндрэлүүд болон нэмэгдэл зардлууд гарч байна. Энэ ажлын хүрээнд автомашины хөдөлгүүрийн түлш цацалтын форсункын оношлолыг автомашинд суурилагдсан болон суурин газрын оношлолын аргыг боловсронгуй болгох чиглэлээр судалгааг явууллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 311
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :