Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цахилгаан экскаваторын тэжээлийн шугамын техникиййн байдлыг оношлох аргазүйг боловсронгуй болгох судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2438
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : экскаватор, гэмтэл, кабель, агаарын шугам

Аннотаци

Диссертаци нь оршил, 4 бүлэг, ерөнхий дүгнэлт, 105 нэрийн номзүй, мэдээллийн эх сурвалж, хавсралт агуулсан 123 хуудас 26 хүснэгт, 44 зураг, 20 хуудас хавсралт материалууд тусгагдсан болно. Энэхүү судалгааны ажлаараа экскаваторын тэжээлийн шугамыг оношлох арга зүй боловсруулах замаар түүний сул зогсолтыг бууруулж, үр ашигтай ажиллагааг нь дээшлүүлэх чухал зорилгыг дэвшүүлэн тавьж шийдвэрлэсэн бөгөөд дараах дүгнэлтүүдийг хийж байна. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ны хүдрийн ил уурхайн цахилгаан экскаваторын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд тэдгээрийн тэжээлийн шугамыг нил улаан туяаны оношлогоор оношлох, хянах арга зүйг боловсруулж нэвтрүүлсэн нь цаашид уурхайн бусад цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг ажиллагааны явцад оношлож, эрт илрүүлэх боломжийг бүрдүүлсэн. Кабель, агаарын шугамын халалтыг түүнд нөлөөлөх хүчин зүйлсээс хамааруулан авч үзсэн математик загвар нь ашиглалтын тухайн нөхцөлд тэжээлийн шугамын техникийн байдлыг хянах, таамаглах боломжийг бүрдүүлсэн. Экскаваторын тэжээлийн шугамын халалтыг хянах, удирдах функциональ бүдүүвч, алгоритм нь тэдгээрийг оношлох арга зүйг боловсронгуй болгохын зэрэгцээ ажлын үед кабель, агаарын шугамын эдэлгээний хугацаа, үлдэгдэл нөөцийг номограмын тусламжтайгаар тогтоох боломжийг олгосон. "Кабель оношлогоо" программ хангамж зохиож, хэрэглэснээр тэжээлийн шугамыг эвдрэл-саатлын коэффициентоор ангилан засварын төлөвлөлтийг оновчтой болгох боломж бүрдүүлсэн. Энэхүү ажлыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ны хүдрийн ил уурхайд нэвтрүүлснээр жилд дунджаар 1800 мянган ам. долларын эдийн засгийн үр ашиг олж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 186
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :