Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гелийн атомыг цэнэгт бөөмийн мөргөлтөөр иончлох онолын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2440
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Борны 2-р эрэмбийн дөхөлт, иончлолын амплитуд, Сарнил, Бүрэн дифференциал огтлол, резонанс иончлолын амплитуд, шууд иончлолын амплитут, шилжүүлсэн импульс, шилжүүлсэн импульст перпендикуляр хавтгай

Аннотаци

- Нүүрстөрөгчийн 100 Mэв/м.а.н C6+ ионы мөргөлтөөр Гелийн атомыг иончлох харилцан үйлчлэлийн хэмжээнээс хамааран Борнын 2-р эрэмбийн дөхөлтөд олсон иончлолын БДО шилжүүлсэн импульст перпендикуляр хавтгай дээр эрс өөрчлөгдөж байгааг харуулсан.
- Потенциалаас хамаарсан Борнын 2-р эрэмбийн дөхөлт гэдэг шинэ аргыг санаачлан туршиж сум ионтой харилцан үйлчлэлцэх Гелийн цөмийн эффектив цэнэгийг 2 биш 1,2 гэж авсанаар эффектив харилцан үйлчлэлийн хэмжээг өөрчилсөн. Үүний үр дүнд 37,5эВ их эжекцийн энергид ионы мөргөлтөөр иончлох БДО-ыг сарнилын хавтгай дээр потенциалаас хамаарсан Борнын 2-р эрэмбийн дөхөлтөөр тооцоолж анх удаа туршлагатай таарсан үр дүнг гаргаж авлаа.
- Нүүрстөрөгчийн ионы мөргөлтөөр Гелийн атомыг нэг иончлох БДО-ыг дундажлах аргыг (convolution) хэрэглэн Борны 1-р эрэмбийн дөхөлтөд бодоход онолын тооцооны үр дүн туршлагын муруйтай ойртож хэлбэрийн хувьд адилхан болов.
- Метастабиль Гелийн атомыг их энергитэй электроны мөргөлтөөр шууд ба резонанс иончлох He*(e,2e)He+ урвалын давхацлын спектрийн зүй тогтлыг Борнын нэгдүгээр эрэмбийн дөхөлтөд судлахад оптик хязгаартаа туршлагатай таарсан. Гелийн атомыг электроны мөргөлтөөр автоиончлох туршлагаас резонансын ба шууд иончлолын амплитудын хоорондох харьцангуй фазыг тодорхойлж улмаар иончлолын амплитуд He 1S(2s2), He 1P(2s2p), ба He 1D(2p2) резонансын параметрүүдийг тооцоолон олоход туршлагын дүнтэй сайн таарсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :