Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зусах зөөлөн буудайн шинэ сортуудын параметрүүдийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2481
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : эрт болц, ургац, ган, жил, селекци, талбай, түрүү

Аннотаци

Зусах буудайн селекцийн шинэ сортуудын параметр, морфо-физиологийн зарим шинж чанарыг судалсан судалгааны ажлын дүнг үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: 1. Манай орны нөхцөлд эрт болцтой сорт 85 хоногт боловсорч, дунджаар
17.8ц/га, дундын болцтой сорт 89 хоногт боловсорч дунджаар
21.8ц/га, дунд оройн болцтой сорт 92 хоногт боловсорч, дунджаар
23.4ц/га ургацтай байна. Гантай ба гандуу жилүүдэд эрт ба дунд болцтой сортуудын түрүүлэлтээс-аарцан болц 5-6 хоногоор хурдасч ургамал ургалтын хугацаа 3-4 хоногоор богиносч байна.
2. Ургац, ургацын бүтцийн үндсэн үзүүлэлтүүдийн харилцан шүтэлцээг тооцоход бүтээгдэхүүнт иш (r=
0.61-
0.76), ургамлын тоо (r=
0.61-
0.79), ургамлын өндөр (r=
0.63-
0.74) нягт, түрүүний үрийн тоо (r=
0.61-
0.63), жин(r=
0.49-
0.61), 1000 үрийн жин (r=
0.34-
0.46) эерэг дунд хамааралтай байна. Ургацын бүтцийн үзүүлэлтийг жилийн нөхцөл, болцын хугацаагаар нь авч үзвэл: - Эрт болцтой сортын ургац бүрэлдэхэд ам.метр дахь ургамлын тоо (r=
0.79), бүтээгдэхүүнт иш (r=
0.76) шууд нягт хамааралтай байхад чийглэг жил ургамлын тоо, бүтээгдэхүүнт иш, хэвийн жил түрүүний үрийн тоо, ургамлын тоо, гантай жил бүтээгдэхүүнт иш ургацыг голчлон бүрдүүлж байна.
- Дундын болцтой сортын ургац бүрдүүлэгч гол үзүүлэлт нь бүтээгдэхүүнт иш (r=
0.72) нягт хамааралтай байгаа бол, чийглэг жил үрийн тоо, жин, хэвийн жил ургамлын өндөр, ургамлын тоо, бүтээгдэхүүнт иш, гантай буюу гандуу жил ургамлын тоо, бүтээгдэхүүнт иш голчлон бүрдүүлдэг байна.
- Дунд оройн болцтой сортуудын ургац бүрдүүлэгч гол үзүүлэлт нь бүтээгдэхүүнт иш (r=
0.67), ургамлын өндөр (r=
0.74) нягт хамааралтай бөгөөд чийглэг жил түрүүний үрийн жин, 1000 үрийн жин, хэвийн жил ургамлын өндөр, бүтээгдэхүүнт иш голчлон бүрдүүлдгийг тогтоов.
3. Буудайн селекцийн шинэ сортуудын уургийн агуулалт жилийн нөхцлөөс хамааран
11.1-
20.8% хүртэл хэлбэлзэж, эртийн болцтой сортууд
14.8%, дунд болцтойд
14.4%, дунд оройн болцтойд
14.2% байна.Цавуулаг жилийн нөхцлөөс хамааран
25.5-
39.5% хүртэл хэлбэлзэж байсан.Цавуулгийн агуулалт хэвийн ба гандуу жил нь чийглэг жилээс их, болцын бүлгээр эртийн болцтой сортууд нь дунд ба дунд оройн болцтой сортуудаас давуу байна. Судалгаагаар эртийн болцтой сортуудын шилэнцэр дунд болон дунд оройн болцтой сортуудаас
2.6-
2.9%-иар бага байна.
4. Буудайн шинэ сортууд болцын бүлгээсээ хамааран хээрийн цухуйц
62.2-
64.4% хооронд хэлбэлзэж, чийглэг, хэвийн жилд эрт болцтой сортуудынх
60.9-
63.6%, дунд болцтойнх
65.2-
66.0%, дунд оройн болцтойнх
63.0-
64.8% байгаа нь үр соёолох үеийн чийг, дулааны хангамж сайн жилүүдэд дунд болцтой сортуудын хээрийн цухуйц илүү байх зүй тогтол ажиглагдлаа.
5. Туг навчны талбай нь нэг ургамлын түрүүний жинтэй (r=
0.80), гол түрүүний жинтэй (r=
0.73) шууд нягт хамааралтай байна. Мөн туг навчны урт нь нэг ургамлын түрүүний жинтэй (r=075), түрүүний ишний урт нь гол түрүүний үрийн жинтэй (r=
0.72) нягт хамааралтай байгаа нь селекцийн эрлийз эх материалаас сонголт хийхдээ туг навчны талбай ихтэй түрүүний иш буюу урт түрүүтэй ургамал сонгох замаар шинэ сорт, дугаарыг бий болгож болно.
6. Буудай ургахад тохиромжтой хэвийн жил селекцийн эх материалаас сонголт хийхдээ ургамлын гол болон 1, 2-р салаа ишний түрүү буюу жигдрэлт сайтай ургамлыг багцаар нь сонгох боломжтой байна. Харин гантай буюу гандуу жил селекцийн эрлийз эх материалаас сайн ургамлыг зөвхөн гол түрүүгээр сонгон авч шинэ сорт, дугаар гаргах боломжтойг тогтоов.
7. Буудайн шинэ сортуудын үр цутгалтын эрчим нь гантай нөхцөлд эртийн болцтой сортонд түрүүлэлтээс-сүүн болц, дунд оройн болцтой сортонд сүүн болцоос аарцан болцонд, дундын болцтой сортонд түрүүлэлтээс бүрэн болц хүртэл жигд явагддаг зүй тогтол ажиглагдаж байна. Хэвийн жилд эртийн болцтой сортууд нь сүүн болцоос аарцан болцын үед, дундын болцтой сортууд түрүүлэлтээс бүрэн болцын үе шатуудад жигд, дунд оройн болцтой сортууд аарцаас бүрэн болцын үе шатууддаа үр цутгалт нь хамгийн эрчимтэй явагддаж байна.
8. Эрт болцтой сортуудаас Халх гол-1, дунд болцтой сортуудаас Дархан-72, Дархан-106, дунд оройн болцтой сортуудаас Бурятская-34 сорт үр цутгалт нь богино хугацаанд эрчимтэй явагддаг болох нь тогтоогдлоо.
9. Зусах зөөлөн буудайн сорны нөлөөг судалсан судалгаагаар гантай 2005 онд түрүүний үрийн тоо нь цэцэглэлт, сүүн болцын үе шатанд сорыг нь хяргасанд, түрүүний үрийн жин нь түрүүлэлт, цэцэглэлт, сүүн болцын үе шатанд сорыг хяргасанд, 1000 үрийн жин нь цэцэглэлтийн үе шатанд сорыг хяргасан хувилбарт их бууралттай байна. Цэцэглэлт сүүн болцын хувилбарын ургац
27.2-
34.1% буюу хамгийн их буурч байна. Буудайн сорны (сахал) үүрэг гантай үед, ялангуяа буудайн цэцэглэлтийн үе шатанд тод илэрч, чийг дулааны хангамж тохиромжтой хэвийн нөхцөлд сорны гүйцэтгэх үүрэг нөлөө бага байдаг нь тогтоогдлоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 194
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :