Диссертаци нь удиртгал, гурван бүлэг, дүгнэлт, хавсралт, ном зүй, танилцуулгаас бүтнэ. 1. Бага ангийн сурагчдад магадлал статистикийн төсөөлөл эзэмшүүлэхдээ "үйлийн явцад суралцахуй" болон "суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүй" дээр суурилан эзэмшүүлснээр тухайн суралцагчдад математик хэл харилцаа болон сэтгэлгээний цогц чадамж төлөвшин, аливаа асуудлыг олон талаас нь авч үзэж оновчтой шийдвэр гаргах чадвар болон олон ургальч үзэл төлөвшүүлэхэд дэм үзүүлнэ.
2.Судалгааны ажлын явцад дэлхийн олон оронд математикийн сургалтанд аль болох бага наснаас нь магадлал, статистикийн төсөөлөлтэй танилцуулж эзэмшүүлэхийг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.
3. Энэ судалгааны ажлын үр дүнд гаргасан магадлал статистикийн төсөөлөл эзэмшүүлэх арга зүйн хувилбар нь ерөнхий онолын стратегийг баримталснаас гадна монгол хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэж боловсруулсан бүтээл юм. Туршилтын ба хяналтын ангийн туршилтын өмнөх улирлын математикийн хичээлийн х2 (хи-квадрат) шинжүүрийн утга нь болж түүврийн характеристикүүд давхцаж байсан бол туршилтын дараах үнэлгээгээр х2 (хи-квадрат) шинжүүрийн утга нь x2m.y=61-x2
0.05=
9.49 болж түүврийн характеристикүүд ялгаатай гэсэн үр дүн гарсан нь туршилтын явцад суралцагчын магадлал статистикийн төсөөлөл мэдэгдэхүйц хэмжээгээр эзэмшиж байгааг харагдсан. Энэ нь боловсруулсан арга зүй үр дүнтэй болохыг харуулж байна.