Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тээврийн урсгалын динамик загварчлалын зарим асуудал



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2486
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : тээвэр, динамик, загвар, математик, инженер

Аннотаци

Диссертаци нь Удиртгал, Оршил, 3 бүлэг, дүгнэлт, ашигласан ном зүй, зураг схем бүхий нийт 87 хуудсанд багтаан монгол хэлээр бичигдсэн ба товчлолыг англи хэлээр 3 хуудсанд багтаан хийж гүйцэтгэсэн болно.
Уг судалгааны ажлын хүрээнд дараах хоёр зорилгыг тавьсан юм. Үүнд:
• Нэг урсгалт замын жишээ болох тойрог зам дээрх хөдөлгөөнийг загварчлах, тогтворжилтыг судлах
• Зохицуулалттай хоёр урсгалт зам дээрх хөдөлгөөнийг программ хангамж ашиглан загварчлах
Судалгааны ажлын үндсэн үр дүнг нэгтгэн дүгнэвэл:
• Тогтмол нягттай тойрог зам дээрх хөдөлгөөний тогтворжилт түгжрэл үүсэх нөхцлийн судалгааг хоёр ба гурван оройтой граф дээр авч үзэв.
Хоёр оройтой граф дээрхи хөдөлгөөн нь шулуун нэмэлт оролт гаралтгүй шулуун замын, харин гурван оройтой граф дээрх хөдөлгөөн нь Т хэлбэрийн замын хөдөлгөөнтэй харгалзана.
• Matlab программ хангамж ашиглан тойрог дээрх тэргүүлэгчийг дагах загварын симуляцийг хийсэн ба үүнд жолоочийн самбаачлах хугцааны параметрийг оруулж өгсөн болно.
• Зохицуулагдах, эгнээ байр солих боломжтой хоёр урсгалт зам дээрхи хөдөлгөөний математик загварыг боловсруулав. Үүний тусламжтайгаар хот доторх хөдөлгөөнийг загварчилж замын ачааллаас хамааруулан оновчтой зохицуулга хийх боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 227
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :