Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Голын урсацын болон чанарын загварчлалын асуудалд /Туул голын жишээн дээр/



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2487
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : гадаргын үе, салаа урсац, усны чанар, загварчлал, үнэлгээ

Аннотаци

Сэдэвт судалгааны ажлын ерөнхий дэс дарааллыг дараах байдлаар товчилж болно.
- Судлагдсан байдлын тойм, сэдэв сонголт
- Хээрийн судалгаа, мэдээ хуримтлуулалт
- Голын усны чанарын үнэлгээ, чанарыг илтгэсэн зураглал
- Голын усны урсацын загварчлал, урсацын өөрчлөлт
- Голын чанарын загварчлал, усны чанар сайжруулах хувилбар
- Судалгаанаас гарсан дүгнэлт "Гадаргын усны чанарын индекс"-ийн арга Туул голын усны чанарыг тооцоолоход ашиглагдсан бөгөөд ГМС-ийн мэргэжлийн программ хангамж болох ILWIS
3.3 нь гадаргын усны чанарын цаг хугацааны цуврал газрын зураг зураглахад хэрэглэгдсэн. Голын усны чанарын загварчлал боловсруулахын өмнө урсацын загвар заавал хийгдсэн байх ёстой ба үүний дагуу Дуфлоу программын тусламжтайгаар урсацын болон чанарын загварыг хамтад нь гаргасан. Нийтдээ 24 тогтмол болон хувьсах хэмжигдэхүүнүүд усны чанарын загварчлалд ашиглагдсан болно. Судалгааны эцэст гарсан дүгнэлт, ирээдүйн судалгааны боломжит хувилбар, сэдэвт судалгааны үр дүнгийн ач холбогдол зэргийг энэхүү хэсэгт багтаав.
"Голын усны урсац болон чанарын загварчлал" сэдэвт судалгааны ажлаас дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна.
- Туул голын усны чанарын ерөнхий чиг хандлага нь судалгааны хугацааны нийт 11 жилийн турш (1996-2006) буурсан байдалтай байна. Ялангуяа, Улаанбаатар хотоос дооших урсгалд усны чанарын бууралт ихээхэн ажиглагдсан. 1999 онд Туул голын усны чанар харьцангуй сайн байсны учир нь ТЦБ-нд "ЖАЙКА" Японы хамтын ажиллагааны санхүүгийн дэмжлэгтэйгээр шинэ шүүлтүүрийн систем суурилуулсантай холбоотой. Харин 2005 онд усны чанар судалгаанд хамрагдсан бусад жилүүдээс илүү муу байсан нь ТЦБ-ийн үйл ажиллагааны алдагдлаас ихээхэн хамааралтай.
- Туул голын усны чанар Улаанбаатар хотоос дооших хэсэгт урсгалын дагуу бага багаар сайжрах байдал ажиглагдах боловч Туул-Алтанбулаг судалгааны цэгийн орчимд усны өөрийгөө цэвэршүүлэх үйл явц бүрэн явагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ТЦБ-аас гарсан ус Туул голтой нийлсэнээс хойш бохирдуулах чадвараа дурьдсан цэг хүртэл хадгалсаар байна.
- Голын урсацын өвлийн гачиг үед ГУЧИ өндөр утгатай бодогдож байна. Үүний нэгэн шалтгаан нь байгалийн усны урсацаас бохирдуулагч эх үүсвэрийн урсац илүү их байгаатай холбоотой.
- Туул голын урсацын загварыг ашиглан ус судлалын харуулуудын хоорондох хэмжилт огт хийгдэггүй цэгүүдийн урсацыг 80 болон түүнээс дээш хувийн магадлалтайгаар тооцоолон гаргах боломжтой.
- Маш хязгаарлагдмал ажиглалт бүхий гидро-химийн мэдээ (сард нэг удаа) судалгааг илүү гүн гүнзгий гүйцэтгэх боломжийг үл олгохоос гадна загварын тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн сарын нэг удаагийн гидро-химийн мэдээ нь тухайн сарын бүхий л үйл явцыг бүхэлд илтгэх боломжгүй юм. Уг сэдэвт ажлын үр дүнг дараах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
- Газрын зураг, чанарын үнэлгээ, голын урсацын болон чанарын математик загварчлал нь шийдвэр гаргагч нарт ашиглагдах боломжтой байхын зэрэгцээ хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад мэдээллийн ач холбогдолтой.
- Урсацын загвар гаргасны нэгэн чухал ач холбогдол нь өнгөрөлтийн хэмжилт тогтмол хийгддэг хоёр цэгийн хоорондох хэмжилт огт хийгддэггүй цэгүүдийн урсацын мэдээг тооцоолох боломжтойд оршино.
- Чанарын загварын хувьд тухайн голын урсац, чанарт нөлөөлөхүйц томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн өмнө нөлөөллийн байдал ямар түвшинд байж болохыг урьдчилан тооцоолж болно. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд ашиглах бүрэн боломжтой.
- Хот төлөвлөлтийн асуудалд газрын зураг, загварчлалыг ашиглах бүрэн боломжтой.
- Энэхүү судалгаа нь бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар ирээдүйд гүйцэтгэгдэх гадаргын усны чанарын судалгааны суурь болж чадна.
- Шинжлэх ухааны болон практик талаасаа, голын усны бохирдолын процессыг танин мэдсэнээр Туул голд ТЦБ-ын ус цутгаснаас дооших хэсэгт усны харгиа боргиог зохиомлоор нэмэгдүүлэх нь бохирдуулагч элементүүдийн орон зай-цаг хугацааны тархалтыг бууруулах боломжтой гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 46

Ишлэгдсэн тоо : 1




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 190
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :