Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төрийн захиргааны албан тушаалын мэдлэг чадварын шаардлагын шинжилгээ /үзэл баримтлал, уламжлал, орчин үе/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2891
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Төрийн алба, мэдлэг, ур чадвар, хандлага, сонгон шалгаруулалт, удирдах албан тушаал, ажлын байрны тодорхойлолт

Аннотаци

Мэдлэг чадварын талаархи үзэл баримтлал, хөгжлийн хандлага болон гадаад орнуудын төрийн албанд тавигдаж байгаа мэдлэг чадварын шаардлагыг тодорхойлж, хэрэглэж байгаа туршлагыг судласан.
Мэдлэг чадварын талаархи онол, үзэл баримтлалын хөгжлийн чиг хандлага болон мэдлэг чадварын талаархи тодорхойлолтуудын агуулгын түгээмэл шинжийг харьцуулан авч үзвэл мэдлэг чадвар нь ажлын стандартаар тогтоосон хүрээнд ногдсон ажил үүргийг гүйцэтгэхэд нөлөөлдөг мэдлэг, ур чадвар, хандлагын нэгдэл юм.
Төрийн албан тушаалд шаардлагатай мэдлэг чадварыг тогтоож ирсэн Монгол Улсын төрт ёсны уламжлал болон өнөөгийн бодит байдлыг шинжлэн судласнаар Монголын төрийн захиргааны албан тушаалд тавигдаж байгаа өнөөгийн мэдлэг чадварын шаардлага, түүнийг хэрэгжүүлж байгаа практик нь мэдлэг чадварын үзэл баримтлал, хөгжлийн хандлагаас зөрж байгааг тогтоосон.
Монгол Улсын төрийн албаны өөрчлөлт, шинэтгэлтэй уялдуулан захиргааны албан тушаалын мэдлэг чадварын шаардлагыг тогтоож төрийн захиргааны удирдах албан хаагчдын сонгон шалгаруулалтыг “мэдлэг чадвар”-ын цогц шаардлагад тулгуурлах арга техникийг ашиглах тухай санал, зөвлөмж боловсруулж гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 219
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :