Байтаг Богдын уулсын ургамлын аймагт 54 овгийн 213 төрөлд хамаарах нийт 454 зүйл ургамал, Монгол орны ургамлын аймагт 5 шинэ зүйл, Зүүнгарын говийн тойрогт 31 зүйл ургамлыг тархалтын шинэ цэгээр бүртгэв. Ургамлын аймгийн ангилалзүйн үндсэн бүлгүүдийг авч үзэхэд нэг талт (69 зүйл), хос талт (375 зүйл) үрт ургамал бүртгэгдсэнээс Asteraceae, Amaranthaceae, Fabaceae, Brassicaceae, Poaceae овгууд, Astragalus, Allium, Potentilla, Artemisia, Carex зэрэг төрлүүд зонхилж байна.
Байтаг Богдын уулсын ургамлын аймгийн овог, зүйлийн олон янз байдлаараа Зүүнгарын говь, Монгол Алтайн уулын хээрийн ургамлын аймагтай төсөөтэй байна.
Амьдралын хэлбэрээр ялгаж үзэхэд олон наст өвслөг ургамал, гемикриптофит, криптофит зүйлүүд, экологи газарзүйн бүлгүүдээс ксерофит (
30.17 %), мезоксерофит (
25.77 %) бүлгүүдэд хамаарах зүйлүүд зонхилж, д.т.д 900-3300 метрт ургаж байгаа нь бүс дундын тархалттайг илтгэж байна. Ареалын задлан шинжилгээнээс үзэхэд Байтаг Богдын уулсад Иран-Туран (
22.24 %), Голарктик (
21.36 %), Космополит (
17.84 %), Еврази (
16.74 %), Сибирийн (
10.13 %) тархалттай зүйлүүд байгаа нь зүйлийн олон янз байдлын хувьд баялаг болохыг харуулж байна. Байтаг Богдын уулсын ургамлын аймгийн
42.29 % эндемик, субэндемик, ховор, нэн ховор, реликт ургамлууд,
68.5 % нь бэлчээр, эмийн, гоёл чимэглэлийн ургамал эзэлдэг нь ач холбогдол ихтэй бүс нутаг болохыг илтгэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0