Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол, англи хэлний гуйх хэлэхүйн үйлдлийн зэрэгцүүлсэн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3770
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : прагматик, харилцаа, тактик, өгүүлэмж, шууд өгүүлэмж, шууд бус өгүүлэмж, сонсогч, өгүүлэгч, соёлын ялгаа,

Аннотаци

Даяаршлын энэ цаг үед хоёр өөр хэлийг прагматик хэлшинжлэлийн үүднээс харьцуулан судалсан судалгаа, түүний дотор харилцааны тактик, эв дүй илүү их шаарддаг гуйх, хүсэх хэлэхүйн үйлдлийн илрэх хэлбэрийг монгол, англи хэлэнд зэрэгцүүлэн хийсэн судалгаа дутагдалтай байна. Иймд энэхүү бүтээлээр монгол англи хэлний гуйх, хүсэх хэлэхүйн үйлдлийг илэрхийлэх хэлбэрт байгаа нийтлэг болон ялгаатай талыг илрүүлэн гаргахыг зорилоо. Энэ судалгааны ажил нь гурван бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүйгээс бүрдэнэ. 1-р бүлэгт хэлэхүйн үйлдлийн онол арга зүйн судалгаа, түүний ангилал, 2-р бүлэгт гуйх хэлэхүйн үйлдэл, түүний судлагдсан байдал болон илрэх хэлбэрүүд, 3-р бүлэгт гуйх хэлэхүйн үйлдлийг илэрхийлэхэд монгол, англи хэлэнд илэрч байгаа нийтлэг болон ялгаатай талыг судалгааны үр дүнгээр боловсруулан гаргасан болно.
Гуйх үйлдлийг илэрхийлэх 9 нөхцлийг танилын хэмжээ, нийгмийн байр суурь, гуйлтыг хийхэд хэр хэцүү гэсэн гурван өөр хувьсагчийн хувьд монгол (n=86), америк (n=87) оролцогчдоор (нийт 173) бичүүлж гуйх хэлэхүйн үйлдлийг (1) шууд (direct), (2) тухайн хэлэнд хэвшсэн шууд бус (conventionally indirect), (3) тухайн хэлэнд хэвшээгүй шууд бус (unconventionally indirect) хэллэгийн алиныг сонгон хэрэглэж байгааг тодруулахыг зорьсон бөгөөд уялдаат яриа гүйцээх (DCT-discourse completion test) асуулгын үр дүнг боловсруулахад нэг, дөрөв, тав болон зургаадугаар нөхцлийн (нийт дөрвөн нөхцөл) хувьд хоёр бүлгийн оролцогчдын гуйх стратегид ялгаатай байдал ажиглагдлаа. Үлдсэн таван нөхцөлд гуйх санааг илэрхийлж байгаа нь хоёр хэлний хувьд нийтлэг байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 452
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :