Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол эмэгтэйчүүдэд тохиолдож буй умайн хүзүүний өмөн ба хүний папиллома вирусийн хэв шинж, хувилбарын хамаарал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2479
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : ХПВ-хүний папиллома вирус, УХӨ- умайн хүзүүний өмөн, ХПВ-ийн хэв шинж, ХПВ-ийн өндөр эрсдэлт хэв шинж, ХПВ-ийн хэв шинжийн хувилбар, эзэн биеийн уургийн полиморфизм

Аннотаци

Манай оронд эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй хавдрын нэгдүгээр байранд УХӨ орж байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй умайн хүзүүний өмөнгийн үед ХПВ-ийн халдварын хэв шинжийг тогтоох, өмөнд өртөмтгий байдлыг вирусийн геномын хувилбар болон эзэн биеийн зарим уургийн генотипийн хэлбэртэй уялдуулан судлах зорилготой дараах зорилтуудыг хэрэгжүүлэв. Үүнд: 1.УХӨ-гийн үед ХПВ-ийн халдварыг хэв шинж өвөрмөц Полимеразын Гинжин Урвал (ПГУ), рестрикцийн эсгэгээр зүсэх болон ДНХ-чип микроаррэйн аргаар илрүүлж, үр дүнг харьцуулан ХПВ-ийн өндөр эрсдэлт хэв шинжийн УХӨ-г нөхцөлдүүлэх эрсдэлийг үнэлэх.
2.УХӨ, түүний урьдал өвчний үед өндөр эрсдэлт ХПВ-ын 16, 33 хэв шинжийг илрүүлэн түүний хувилбаруудыг тогтоох.
3.Хавдар дарангуйлагч р53 уургийн 4-р экзоны 72 дахь кодоны полиморфизм, канцероген саармагжуулагч глутатион-S-трансфераза эсгэгийн GSTM1, GSTT1 хувилбарын генотипын илрэлийг УХӨ өвчтэй болон хяналтын бүлгийн эмэгтэйчүүдэд харьцуулан судлах Судалгааны ажлын бүтэц, арга аргачлал: Судалгаанд хамрагдсан умайн хүзүүний өмөнтэй 137, умайн хүзүүний хучуур эсийн гаж үүсгэвэр илэрсэн 113, умайн хүзүүний хучуур эсийн гаж үүсгэвэр илрээгүй 125, нийт 375 эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн арчдасаас вирүсийн ДНХ ялган ХПВ-ийн шинжилгээ хийсэн. Эзэн биеийн уургийн полиморфизмыг судлахын тулд УХӨ оноштой 66, хяналтын эрүүл бүлгийн 52 эмэгтэйг хамруулан венийн судаснаас цус авч хүний геномын ДНХ-г ялгав. Судалгаанд оролцогчдыг сонгохдоо ёс зүйн холбогдох зөвшөөрлийг баримталж ажилласан. Вирусын ДНХ-г QIAGEN mini багц, хүний геномын ДНХ-г QIAGEN midi багц ашиглан ялгасан. ХПВ-ийн 16 ба 33 хэв шинжийг хэв шинж өвөрмөц праймер бүхий ПГУ-аар илрүүлсэн бол ХПВ-ийн бусад хэв шинжийг ерөнхий праймерын ПГУ ба рестрикцийн эсгэгээр зүсэх арга, ДНХ чип микроаррэйн аргаар илрүүлэв. ХПВ-16, 33 хэв шинжийн хувилбарыг нуклейн хүчлийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоов. . Үр дүн ба дүгнэлт: 1.ХПВ-ийн хэв шинжийг илрүүлэхэд ДНХ чип микроаррэйн арга нь ПГУ-аас илүү үр дүнтэй болох нь тогтоогдлоо. УХӨ-гийн 54%-д ХПВ-16 зонхилон илэрч, ХПВ-58, 18, 33 хэв шинж дараалан өндөр хувьтай тархсан байна. ХПВ-ийн өмөн үүсгэх өндөр эрсдэлт хэв шинжийн халдвар нь УХӨ-г хамгийн их хувьтай (R square 67%) нөхцөлдүүлж байна.
2.Монгол улсад ХПВ-16 хэв шинжийн Европын дэд хэв шинжид хамаарах хувилбарууд тэр дундаа Европын эгэл хувилбар ба Е(T350G), E(G94A) хувилбар, ХПВ-33 хэв шинжийн MN17-6-0 хувилбар хамгийн өргөн тархсан байна.
3.Эзэн биеийн глутатион-S-трансфераза эсгэгийн мью ангийн 1-р хувилбарын делецийн генотип УХӨ-д өртөмтгий байдлыг тодорхой хувиар.(R square-
7.1%) нөхцөлдүүлж байна. Түлхүүр үг:



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 426
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :