Диссертацийн судалгааны ажлын бүтэц: Үндсэн хоёр бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, абстракт, хавсралт, номзүй гэсэн бүтэцтэй. Судалгааны онолын болон практик ач холбогдол: Диссертацийн судалгааны онолын ач холбогдол нь хэлний суурь онтологи агуулгыг философи, соёл судлалын онолын судалгааны хүрээнд задлан шинжилж, гарсан үр дүн, судалгаанд холбогдох ойлголт, нэр томъёоны агуулгыг цаашид хэл шинжлэл, философи, соёлын судалгааны онол арга зүйн эш үндэс болгох замаар ашиглан дэлгэрүүлэх, гүнзгийрүүлэхэд оршино. Дэлхий дахинаа тогтвортой хөгжлийг тогтоон барих улс орон бүрийн төрийн бодлогод улс орныхоо нийгэм, соёлын төдийгүй байгалийн ахуйд суурилсан хэлний бодлогыг соёлын давамгайллын төлөөх урсгал дундаас соёлоороо дангаарших үйл хэрэгт чиглүүлэхийн суурь утга холбогдлыг философи-соёлын судалгааны үүднээс онол, арга зүйн түвшинд боловсруулан түүнийгээ монгол хэл шинжлэл, философи, соёлын судалгааны зохих түвшинд хэрэгжүүлэхэд энэхүү судалгааны онол, практикын ач холбогдол оршино. Ийнхүү судалгаа шинжилгээний салбарт төдийгүй гарсан онолын үр дүн, үзэл санааг төрийн бодлогын түвшинд нийцүүлэн хэл соёлын хэрэглээний асуудлыг ч амьдрал үйл хэрэгт төслийн болон бодлогын судалгаа шинжилгээний арга замаар асуудал дэвшүүлэх бүрэн боломжтой.