Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын хам холбоо газарзүйгээр мөшгөн судлах нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2495
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : өвчлөл, нас баралт, генетик тогтоц, инбридинг, уур амьсгал, хахиршилт, цус ойртолт, генийн газарзүй, Анагаах Ухааны газарзүй, гомозигот, гетерозигот

Аннотаци

Монголын хүн амын өвчлөл, нас баралт ба уур амьсгалын хахиршилт, хүн амын удмын сангийн тогтоц, хүн ам дахь цус ойртох үзэгдлийн хамхолбоог судлах Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй 1. Цусны удамшлын 11 системийн нийт 65 гомозигот, 465 гетерозигот генотипт холбогдох мэдээлэл, 1996-2005 оны хүн амын өвчлөл, 2003-2005 оны нас баралтын статистик мэдээллийг ашиглав.
2. С.Райтын F- статистикийг (S. Wright, 1965) ашиглан Монголын хүн ам дахь цус ойртолтын (FST, FIS, FIT) төвшнийг тооцоолсон болно.
3. Монгол орны уур амьсгалын 11 жилийн (1995-2005) хахиршилтын төвшинг Бодмины индексийн (S) тусламжтай тодорхойлсон. Үр дүн 1. Монголын хүн амын дундаж гомозигот ба дундаж гетерозиготын төвшний үзүүлэлтүүд M=
0.5338; M=
0.4662 тус тус байгаа нь илэрлээ.
2. Хүн амын доторх нийт цус ойртолтын (FIT) төвшинд шууд цус ойртолтын хэлбэр (FIS)
97.23 хувийг, алсуур цус ойртолт (FST)
2.76 хувийг эзэлж байна.
3. Монгол орон 11 жилийн дундаж хахиршилтын төвшнөөр үндсэндээ хахиршилт ихтэй хоёр хэсэгт хуваагдаж байна.
4. Хүн амын нийт өвчлөлийн хамгийн их утга Монгол орны зүүн өмнөд нутагт харгалзаж, эндээс баруун хойт зүгт аажим буурдаг зүйтогтол нээгдлээ.
5. Монгол нутгийн өмнөөс нийт өргөргийн дагуу хойшлох тутам хүн амын нас баралт шатлан ихэсдэг газарзүйн тархалтын зүйтогтол илэрсэн болно. Дүгнэлт Монголын хүн амын дундаж нийт өвчлөл, нас баралтын газарзүйн тархалт нь хүн амын генетик тогтоц, цус ойртолт, уур амьсгалын жилийн дундаж хахиршилттай магадлалын
95.0 хувиас дээш төвшний бодит хамхолбоотой байдаг зүйтогтлууд анхлан нээгдэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :