Бидний судалгааны үндсэн зорилго нь: Монгол орны эрс тэс уур амьсгалтай, ургамал ургалтын хугацаа богинотой нөхцөлд нэг настай зэрлэг жимсгэнэ хар чисэнцэрийг тарималжуулах, түүний биологи, аж ахуйн онцлогийг судлах,тарьж ургуулах агротехникийн зарим арга хэмжээг боловсруулах явдал бөгөөд үүнд хүрэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн судалгааны ажлыг гүйцэтгэв. Үүнд: 1. Хар чисэнцэрийг үрээр ба үрслэгээр тарих тохиромжтой хугацаа ба тэжээлийн талбайг тогтоох
2. Хар чисэнцэрийн өсөлт хөгжилтийн үе шатууд ба биометрийн үзүүлэлтэд тарих хугацаа, тэжээлийн талбайн нөлөөг судлах
3. Хар чисэнцэрийн жимсний ургац ба чанарт тарих хугацаа, тэжээлийн талбай болон зарим биоидэвхжүүлэгчийн нөлөөг илрүүлэх
4. Хар чисэнцэр тарьж ургуулах агротехнологийн зөвлөмж боловсруулах Шинэлэг тал: Энэ судалгаа нь байгалийн зэрлэг зүйлийг тарималжуулах түүний дасан зохицох онцлогийг таримал ургамлын судалгааны нийтлэг арга зүйг ашиглан явуулсан анхны судалгаа болно. Говийн зэрлэг жимсгэнэ хар чисэнцэрийн биологи, морфологи болон агротехникийн асуудлыг анх удаа судалж шийдвэрлэсэнд энэ судалгааны шинэлэг тал оршино. Практик ач холбогдол: Бидний судалгаанд авсан нэг наст ургамал хар чисэнцэр нь хүнсний болон эмийн ургамал бөгөөд энэ үнэт ургамлыг тарималжуулан таримал ургамлын санд оруулж түүнийг хүнсэнд хэрэглэх боломжийг судалж тогтоосонд энэ ажлын гол ач холбогдол оршино.Хар чисэнцэрийг ургуулах агротехнологийг боловсруулснаар өрхийн болон фермерийн аж ахуйд тариалах бололцоог олгож таримлын нэр төрлийг нэмэгдүүлж байгаа чухал ач холбогдолтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0