Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүрхний титэм судасны эмгэгийн үеийн биологийн нас болон уламжлалт анагаах ухааны өвөрчлөлийн онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2497
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Хуанлийн нас(ХН), Байх ёстой биологийн нас(БЁБН), Биологийн нас (БН), өвөрчлөл, хий, шар, бадгана, зүрхний титэм судасны эмгэг

Аннотаци

1.Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дотор "бадгана-шар" хавсарсан өвөрчлөлтэй хүмүүсийн биологийн нас хуанлийн настай ойролцоо буюу эрүүлээс эмгэгт шилжих зааг үед байлаа. Харин тохиолдлын бүлгийн "хий-шар", "хий-бадгана" хавсарсан өвөрчлөлтэй хүмүүст биологийн нас болон хөгшрөлтийн явц нь 45-49 насанд хүйсийн хамааралгүйгээр хурдасч, 55-59 насанд хөгшрөлт улам эрчимжиж байхад хяналтын бүлгийн "хий-шар", "хий-бадгана" хавсарсан өвөрчлөлтэй хүмүүст биологийн нас хуанлийн наснаас хоцорч эрүүл төлөв байдалтай байгаа нь хий махбод хавсарсан өвөрчлөлтэй хүмүүст биологийн нас нэлээн хэлбэлзэлтэй байна.
2.Зүрхний титмийн олон судас гэмтэх тусам тухайн хүний биологийн нас хурдсаж, биологийн насны IV, V түвшинд хүрч байгаа бөгөөд тэдгээрийн дотор "хий-шар", "хий-бадгана" хавсарсан өвөрчлөлтэй хүмүүс зонхилж байгаа нь ажиглагдлаа. Бидний судалгаагаар бие махбодын өвөрчлөл нь зүрхний титэм судасны нарийслын тоонд хамааралгүй, харин түүний гэмтлийн байршилд хамааралтай байгаа нь тогтоогдлоо.
3.Тохиолдлын бүлгийн хүмүүсийн цусан дах холестерин, триглицерид хэвийн хэмжээнээс ихэссэн байгаагийн дээр 45-49, 56-59 насны бүлгийн "бадгана-шар" хавсарсан өвөрчлөл бүхий хүмүүст гиперлипидеми илүү тохиолдон судасны ханын хатууралд өртөмхий байдал нэмэгдэж, биомаркерийн зарим үзүүлэлтийн өөрчлөлт нь тухайн хүний өвөрчлөл болон насны хөдлөл зүйтэй хамааралтай байдгийг харуулж байна.
4.ЗТСЭ бүхий тохиолдлын бүлэгт удамшил, таргалалт буюу биеийн жингийн илүүдэл, артерийн даралт ихдэлт, тамхи таталт, хөдөлгөөний хомсдол зэрэг анхдагч болон хоёрдогч хүчин зүйлүүд нь биологийн нас, хөгшрөлтийн явцад статистик ач холбогдол бүхий хамааралтайгаар нөлөөлөхийн сацуу тухайн хүний өвөрчлөлөөс хамаарсан онцлогтой байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :