Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгууллагын шударга ёсны хэрэгжилтийн судалгаа /төрийн өмчит их сургуулиудын жишээ дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3293
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Хуваарилалтын, үйл явцын шударга ёс, тууштай, энгийн, сэтгэл хөдлөлийн үнэнч хандлага, ажлын сэтгэл ханамж

Аннотаци

Байгууллагын удирдлагын зүгээс гарч буй шийдвэр нь ажилтнуудын хувьд харилцан адилгүй ойлгогдож хүртэгдэч байдаг. Тэрхүү хүртэхүй нь тэдний ажлын сэтгэл ханамж болон байгууллагадаа үнэнчээр ажиллах хандлагад нь нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Судалгаагаар, шийдвэр гаргалтыг хүлээн авч буй хүртэхүйгээс шалтгаалан тэдний ажлын сэтгэл ханамж, үнэнч хандлагад нөлөөлдөг болох нь батлагдсан. Мөн үнэнч хандлагын бүрэлдэхүүн хэсэг болох “Сэтгэл хөдлөлийн үнэнч хандлага”-д маш бага хувиар нөлөөлдөг гэх үр дүн гарсан.
Сэдвийг судлах болсон шалтгаан: Сүүлийн жилүүдэд боловсролын болон эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэл ихээхэн явагдаж байгаа. Ажилтнууд өөрсдийн өөрсдийн санал хүсэлтийг нийгэмд хүргэн, асуудлыг гарган тавьж байгаа нь тэдгээр байгууллагад ажиллаж буй иргэдийн хувьд ямар нэг байдлаар сэтгэл ханамжгүй, удирдлагын шийдвэрт эргэлзэнгүй хандаж, шийдвэрийг шударга бус байна хэмээн үзэж байгаагийн илрэл юм. Цаашлаад удирдлагаас гарч буй шийдвэрийн талаарх ажиллагчдын хүртэхүй нь тэдний ажилдаа хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болох талаарх судалгааны ажлууд гадны улс орнуудад ихээхэн хийгддэг. Иймд, төрийн өмчит их сургуулиудад болж буй үйл явдлын талаар зөв буруу гэх дүгнэлт бус харин, энэхүү үйл явдлын үр дүнд тухайн байгууллага болон хамт олонд хандлагын ямар төлөв байдал бий болох, түүний учир шалтгааныг тодруулах зорилгоор энэхүү сэдвийг судлах болсон юм. Судалгааны ажлын зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь төрийн өмчит их сургуулиудын удирдлагын шийдвэрийн шударга байгаа эсэх талаарх багш нарын хүртэхүй нь тэдний “ажлын сэтгэл ханамж” болон “байгууллагадаа үнэнч хандах хандлага”-д үзүүлэх нөлөөллийн загварыг санал болгон эмперик судалгаагаар судлан, гарсан үр дүнд нь дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж боловсруулахад оршино.
Танилцуулга: “Байгууллагын шударга ёс”-ны талаарх энэхүү судалгааны сэдэв нь байгууллагын зохион байгуулалтын зан төлөв болон хүний нөөций менежментийн хүрээнд сүүлийн үед гадны улс орнуудад ихээхэн судлагдаж байгаа юм. Сонгон авсан сэдвийн тулгуур онол нь философийн хүрээний “шударга ёс”-ны асуудал боловч, тухайлан судлагдаж буй онол арга зүй нь ерөнхий философийн хүрээнээс нарийсч, “байгууллагын шударга ёс” гэх байгууллагын зохион байгуулалтын зан төлөвийн хүрээнд хязгаарлагдана. Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр дараах хувь нэмрийг оруулах юм.
Үүнд, нэгдүгээрт, төрийн өмчит их сургуулиудын багш нарын ажилдаа хандаж буй сэтгэл ханамж болон тэдний байгууллагадаа үнэнч хандах хандлага гэх субъектив хүчин зүйлсийг “байгууллагын шударга ёс”-с хамааруулж, дурьдагдаж буй хүчин зүйлсийг объектив байдлаар судлан, үр дүнг шинжилж үзнэ.
Хоёрдугаарт, багш нарын ажлын орчин дахь сэтгэл ханамжийн талаарх хэлэлцүүлэг нь зөвхөн цалин хөлс гэх мэт объектив хүчин зүйлст төвлөрдөг байсан уламжлалт хандлагыг өөрчилж тэдний байгууллагадаа хандаж буй “хандлага”-ын талаарх ялгаатай хүчин зүйлсийг хэмжиж үзсэнээр цаашид бусад байгууллагын хувьд ч ашиглагдхуйц эмперик арга зүйг санал болгох боломжтой болно.
Гуравугаарт, их сургуулийн багш нар нь нийгмийн оюуны хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг онцлогтой ажил мэргэжил юм. Иймд, хамтран ажиллаж буй хүй хамтлаг болсон байгууллагын орчинд “шударга ёс”-ны асуудлыг их сургуулиудаас эхлэн судалснаар шударга ёсны талаарх нийгмийн ерөнхий хандлагад нөлөөлөх боломжтой болно.
Дөрөвдүгээрт, их сургуулиудын удирдлагын хувьд, тэдний гаргасан шийдвэрийн шударга эсэх талаарх ажиллагчдынх нь хүртэхүйн асуудлыг илүү ил тод, нарийвчилсан судалгаа, шинжилгээ болох юм.
Дүгнэлт: Судалгааны ажлын зорилгын хүрээнд, “Байгууллагын шударга ёс” нь ажилтнуудын зан төлөв болох “Байгууллагадаа үнэнч хандах хандлага” болон “Ажлын сэтгэл ханамж”-д хэрхэн нөлөөлж буйг тоон шинжилгээгээр шалгаж үзлээ. Тоон шинжилгээнээс харахад, удирдлагын гаргаж буй шийдвэрийг “шударга” хэмээн хүртэх тусам
• “тууштай үнэнч”- (багшлах нь “хэрэгтэй” учраас)
• “энгийн үнэнч” (байгууллагын өмнө “үүрэг” хүлээсэн) гэж үздэг хандлагууд өсдөг байна.
• Аливаа нөөцийн хуваарилалт болон хуваарилах үйл явцыг “шударга” гэж хүртэх тусам ажлын сэтгэл ханамж өсдөг байна.
Байгууллагад “шударга ёс” байна гэж хүртсэн ч багш нарын “сэтгэл хөдлөлөөрөө үнэнч” буюу тухайн байгууллагад “өөрийн хүсэл тэмүүллээр үлдэх” хандлагад бага хувиар (
28.2%) нөлөөлж байна. Ялангуяа “хуваарилалтын шударга ёс”-нь маш бага хувиар буюу
18.75% -иар нөлөөлж байгаа юм. Нөөцийн хуваарилалтыг шударга явагдаж байна гэж хүртсэн ч багш нарын “өөрийн хүслээр байгууллагад үлдэн ажиллах” хандлага өсөхгүй байгааг нь багш нарын ажлын хандлагад цалин хөлс, шагнал урамшууллын хуваарилалт хүчтэй нөлөөлдөггүйтэй холбоотой гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 282
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :