Сурагчдын бие бялдрын хөгжил нь орон нутаг, томоохон хот суурин газарт төрж өссөн хүүхдүүдийн хөдөлгөөний чадвар, амьдралын хэв маяг болон нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлээс хамаарна. Тус ерөнхий таамаглалыг шалгахын тулд дараах байдлаар задлан судалгааны таамаглалыг нарийвчлан тодорхойлсон.
График 1.
Таамаглал H1 – Хүүхдийн бие бялдрын хөгжил болон хөдөлгөөний чадвар хоорондоо мэдэгдэхүйц, шууд эерэг хамааралтай. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чадвар өндөр байх тусам бие бялдрын хөгжлийн түвшин өндөр байна.
Таамаглал H2 – Хүүхэд, өсвөр үеийнхний нийгэм, хүн ам зүйн хүчин зүйл (нас, хүйс, амьдардаг орон нутаг, сурдаг анги, гэр бүлийн орчин) нь бие бялдрын хөгжилд нөлөөлнө.
Таамаглал H3 – Хүүхдийн амьдралын хэв маяг бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлнэ.
Таамаглал H4 – Хүүхэд тус бүрийн нийгэм, хүн ам зүйн хүчин зүйл (нас, хүйс, амьдардаг орон нутаг, сурдаг анги, биеийн тамирын хичээл, дугуйлан секц, тоглоомын талбай-орчин, гэр бүлийн орчин) нь хүүхдийн хөдөлгөөний чадварт нөлөөлнө.
Таамаглал H5 – Хүүхдийн хөдөлгөөний чадвар нь амьдралын хэв маягийн хүчин зүйлээс шууд хамаарна.
Таамаглал H6 – Бие бялдрын хөгжил болон хөдөлгөөний чадварын хамааралд амьдралын хэв маягийн үзүүлэлтүүд нөлөө үзүүлнэ.
Хувьсах хэмжигдэхүүн:
Судалгааны ерөнхий таамаглалын хүрээнд хамаарах болон үл хамаарах хувьсагчийг дараах байдлаар томьёолсон. Үүнд:
Хамаарах хувьсах хэмжигдэхүүн:
•Бие бялдрын хөгжил
Үл хамаарах хувьсах хэмжигдэхүүн:
•Хүүхдийн хөдөлгөөний чадвар
Судалгааны зорилго
Сурагчдын бие бялдрын хөгжил, хөдөлгөөн, амьдралын хэв маягийн хоорондын хамаарал, тэдгээрийн үзүүлэлтийг тодорхойлох.
Судалгааны зорилт
–Сурагчдын бие бялдрын хөгжлийн зарим үзүүлэлтийг амьдралын хэв маягтай уялдуулан дүн шинжилгээ хийх.
–Монгол сурагчдын бие бялдар, амьдралын хэв маягийг Азийн зарим орныхтой харьцуулан дүн шинжилгээ хийх.
Судалгааны хамрах хүрээ
Судалгааны ажлыг 2011-2018 онд явуулсан бөгөөд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн нийт 3014 монгол сурагч, 4737 япон сурагчийг хамруулсан.
Судалгааны үе шат:
I шат:
2011 оны 9 сараас 2012 оны 9 сар. Хот, хөдөөгийн зарим ЕБС-ийн сурагчдын биеийн өндрийн өсөлтийн хэв шинж, бие бялдрын хөгжил, амьдралын хэв маягийн судалгааг явуулсан. Энэ шатанд нийслэл хот, 4 аймгийн 1-12 ангийн 3014 сурагчдаас судалгаа авч, тестийн оновчтой чанарыг туршиж, сайжруулах ажлыг хийсэн.
II шат:
2012 оны 10 сараас 2015 оны 9 сар. Монгол, Япон, ӨМӨЗО-ны сурагчдын өсөлтийн хэв шинж, биеийн хүчний хөгжил, хөдөлгөөний чадвар, амьдралын хэв маягийг харьцуулсан судалгааг хийж үнэлсэн.
III шат:
2016 оны 9-10 сар. Сургуульд суурилсан I шатны агшингийн судалгааны дүнд үндэслэн бие бялдрын хөгжлийг дагаж үнэлэх Кохорт судалгаа хийсэн.
Судалгааны объект
Монголын болон Азийн зарим улс орны ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хөгжил, хөдөлгөөний чадвар, амьдралын хэв маяг
Судалгааны онол, арга зүйн үндэс
Бие махбодын үйл ажиллагааны функционал тогтолцооны онол, Блумын онол, Бие хүний хөгжил төлөвшлийн онол зэрэг болно.
Судалгааны арга зүй
1.Баримт бичиг, ном зохиол судлах аргыг сэдвийн судлагдсан байдлыг тодруулах болон нөхцөл байдлыг тогтооход;
2.Нийтийг хамарсан, богино хугацааны ажиглалт, хэмжилтээр (агшингийн судалгаа) сурагчдын бие бялдрын хөгжлийг үнэлэхэд;
3.Долгионы интерполяцийн аргыг (wavelet interpolation method, WIM) хүүхэд, залуучуудын биеийн өндрийн өсөлтийн хэв шинжид дүн шинжилгээ хийхэд ашигласан;
4 Олон улсын хэмжээнд хүүхдийн хөдөлгөөний чадварыг нурууны хүч, гарын атгалтын хүч (баруун, зүүн), богино зайн (50 метрийн) гүйлт, харайлт зэргээр тэдний сургуулийн орчинд нь үнэлдэг аргачлалын дагуу гарын атгах хүч нь булчингийн чадал; харайлт нь булчингийн хүч, огцом хүч гаргах чадвар; 50 метрийн гүйлт нь хурдыг хэмжих гол үзүүлэлт болгон сонгосон.
5 Оказава нарын (1996) боловсруулсан “Хөдөлгөөний чадвараа мэдрэх байдлыг хэмжих хэмжүүр” (тус бүр 4 асуулт бүхий 3 шалгуур, нийт 12 асуулт)-ийг ашиглан сурагчдын өөрийн хөдөлгөөний чадвараа мэдрэх байдлыг үнэлэв. Хөдөлгөөний чадвараа мэдрэх байдлын судалгаа болон биеийн хүчний хөгжлийн үр дүнг үнэлэхдээ Т-тестийн өндөр үзүүлэлт бүхий 25 хувийг дээд бүлэг, бага үзүүлэлт бүхий 25 хувийг доод бүлэг гэж үзэв.
6. Асуулгын аргаар (нэр бүхий хаалттай) амьдралын дадал зуршлын талаар 12 асуулт, хоол-хүнсний талаар 8, хөдөлгөөн-амралтын талаар 5, бие ба сэтгэлийн талаар 10, нийт 35 асуулттай асуумжаар сурагчдын амьдралын хэв маягийг судлан үнэлсэн. Бага ангийн сурагчид асуумжид эцэг эхийн тусламжтайгаар хариулсан
Статистик боловсруулалт
Судалгааны мэдээлэлд SPSS
22.0 болон STATA
12.1 программуудыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. Ерөнхий үзүүлэлтүүдийн үр дүнг тооцохдоо дундаж, медиан, стандарт хазайлт, хамгийн их болон хамгийн бага утга зэрэг тодорхойлох статистик шинжилгээ хийсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0