Шинэлэг тал
Лантаноидуудын бүлгийн эхэн болон дунд төгсгөлийн эгнээнээс төлөөлөл болгон Рг, ТЬ, Ү-ийг сонгон авч тэдгээрийн ПАР-тай (ГИБ-гүй) үүсгэсэн, комплексийн үүсэх зохистой нөхцлүүдийг судлан тодорхойлов. Мөн (Рг, Тb, Ү-ТАР), (Рг, Тb, Ү-ТАН) системд катионы, анионы, ионы бус ГИБ хэрэглэсэн ба хэрэглээгүй үеийн комплексийн аналитик шинж чанарууд болох комплекс үүсэлтийн зохистой нөхцөл (рН), комплексийн компонентуудын молийн харьцаа (Me:R), шингээлтийн молийн коэффициент (е), зэрэг холбогдлуудыг тогтоов. Түүнчлэн (Рг, Тb, Ү-ТАР) ба (Рг, Тb, Ү-ТАН) системд КГИБ, АГИБ, ИБГИБ ашигласнаар эдгээр нь комплексийн аналитик шинж чанаруудыг тухайлбал рН-ын мужийг 1.5-2 дахин, шингээлтийн молийн коэффициентын утгыг (е) 1-2 дахин дээшлүүлж байгааг болон, ТАР-ын уусмал дахь ацетоны агуулгыг 30%- аас 10% болтол нь, ТАН-ын уусмал дахь ацетоны агуулгыг 50% -аас 20% болтол нь бууруулах боломжтойг тогтоов.
Практик ач холбогдол
(Рг, ТЬ, Ү-ТАР) ба (Рг, Тb, Ү-ТАН) системд КГИБ, АГИБ, ИБГИБ ашигласнаар рН-ын мужийг 1.5-2 дахин ихэсгэж, шингээлтийн молийн коэффициентын утгыг (s) 1-2 дахин дээшлүүлж, ТАР-ын уусмал дахь ацетоны агуулгыг 30%- аас 10% болтол нь, ТАН-ын уусмал дахь ацетоны агуулгыг 50% -аас 20% болтол нь бууруулах боломжтойг тогтоосон нь практикт ач холбогдолд хүргэнэ гэж үзэж байна.