Усалгааны сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох дуслын усалгааг манай нөхцөлд ашиглан, таримлын төлөвлөсөн ургацанд бордооны тунг тооцож бордон манай орны нөхцөлд авч болох ургацын хэмжээг тогтоохыг зорьсон анхны судалгааны ажил болсон. 1. Дуслын усалгаатай нөхцөлд эрдэс бордооны тунг тогтоох.
2. Төмсний ургац, бүтээгдэхүүний чанар болон хөрсний химийн зарим шинж чанарт усалгаа бордооны үзүүлэх нөлөөг илрүүлэх.
3. Усалгаатай нөхцөлд төмсний ургамлын фотосинтезийн зарим үзүүлэлтийг (фотосинтезлэх гадаргуу, фотосинтезийн бүтээгдэхүүнт чанар) тодорхойлох.
4. Дуслын усалгаатай нөхцөлд төмсний ургамалд хөрс ба эрдэс бордооноос тэжээлийн бодисын ашиглагдах коэффициентийг тогтоох зэрэг зорилтуудыг тавин судалгааны ажлыг 2003-2005 онуудад тариалангийн төв бүсэд явууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0