Монгол хэлний малын тухайт үг, түүгээр газар нутгаа нэрлэсэн байдлын тухай энэ ганц сэдэвт зохиол нь оршил, төгсгөлөөс гадна үндсэн гурван бүлэгтэй. Үүнд: Малын гадаад төрх байдалтай холбоотой үгээр газар нутгаа нэрлэсэн тухай дурдсан I бүлэгт малын бие эрхтнээр болон малын зүс хөдөлгөөн заасан үгсээр нэрлэсэн тухай; Малын өсөх үржих ёс болон эцэг эх малын тухай үг, түүний онцлогоор газар нутгаа нэрлэсэн тухай II бүлэгт, малын ашиг тус хийгээд мал маллагааны тоног хэрэгсэл тэдгээрийн онцлог, монгол аж төрөх ёс болон малын тухайт үгээр газар нутгаа нэрлэсэн байдалтай хэрхэн холбогдсон тухай III бүлэгт тус тус дурджээ.