Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мазаалайн (Ursus gobiensis)биологи, экологийн зарим онцлог, хамгаалал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1620
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : мазаалай, хөхтөн амьтад, баавгай, тоо толгой, агнуур,

Аннотаци

Монгол орон олон зүйл зэрлэг хөхтөн амьтдын өлгий нутаг билээ. Өнөөдөр тэдгээрийн цөөнгүй хэсэгт ховордож устах аюул тулгараад байна. Дэлхийд өөр хаана ч байхгүй, зөвхөн монголын баруун өмнөд хэсэг Алтайн өвөр говийн хүн амьтнаас зайдуу бөглүү, буйд хэсэгхэн газар нутагт орших ийм нэгэн зүйл хөхтөн амьтан бол говийн баавгай - мазаалай (Ursus gobiensis Sokolov et Orlov, 1990) юм. Махан идэшт энэ том хөхтөн амьтны тоо толгой цөөрч байгалийн жамаар устах аюулын ирмэг дээр иржээ. XIX зууны эцсээр В.Ф.Ладыгин Монголын говьд баавгай байдаг тухай анх хэвлэлд нийтлүүлсэнээс хойш жуулчид, судлаачид сонирхон хайгуул, судалгаа явуулж ирсэн боловч угаас тоо толгой цөөн, говийн алс бөглүү, хад бартаатай уулсаар орших амьтан тул төдийлөн сайн судлагдаагүй байсаар өдий хүрчээ. Говийн баавгайг 1953 оноос агнах устгахыг цаазлан хориглож, 1975 оноос амьдрах нутгийг нь хамгаалалтанд авч Говийн Их Дархан Цаазат Газрыг байгуулсаны зэрэгцээ Монгол улсын улаан ном (1987, 1997), Монгол улсын Ан агнуурын тухай хууль (1995), Амьтны аймгийн тухай хуулиар (2000 он) тус тус нэн ховор амьтны бүртгэлд оруулсан нь энэ амьтныг хамгаалах талаар төр засгаас хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүд мөн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 214
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :