Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын үсэг бичгийн хэрэглээг нийгмийн хэл шинжлэлийн үүднээс судлах нь /монгол бичиг, латин, кирил үсгийн жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1898
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : Сонгох, анкет, хэрэгжилт, бүлэг, номзүй, өдөр, төлөв,

Аннотаци

Нийгмийн хэлшинжлэлийн судлагдахууны нэг болох хэлний бодлого нь үндэсний бодлогын салшгүй хэсэг бөгөөд түүний нэгэн чухал чиглэл нь үсэг бичгийг сонгон хэрэглэх, хөгжүүлэх явдал юм. Нэг сэдэвт зохиолын хамрах хүрээнд монголчуудын XX зууны 30 - аад оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн үсэг бичгийн талаархи бодлогын арга хэмжээ, түүний хэрэгжилтийг тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн гадаад болоод дотоод онцлогтой уялдуулан нийгмийн хэлшинжлэлийн үүд.нээс судалсан анхны оролдлого явагдлаа. Судалгааны ажил нь удиртгал, үндсэн 2 бүлэг, дүгнэлт, номзүй, хавсралтаас бүрдэнэ. "Үсэг бичгийн талаар явуулсан хэлний бодлого, түүний хэрэгжилт (1930 - 2000 он)" гэсэн I бүлэгт төр, засгаас монгол бичиг, латин, кирил үсгийн талаар явуулсан хэлний бодлого, түүний хэрэгжилтийг харуулав. "Үсэг бичгийн хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн нийгмийн хэлшинжлэлийн судалгаа (2000 оноос хойш)" гэсэн II бүлэгт 3000 - аад хүнийг хамруулсан социологийн болоод монгол бичиг, кирил, латин үсгийн хэрэглээнд хийсэн нийгмийн хэлшинжлэлийн судалгааны үр дүн, үсэг бичгийн хэрэглээний өнөөгийн байдал, цаашдын төлөвийг тодорхойллоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 202
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :