Хүнсний үйлдвэрийн хаягдал болж үлддэг хоёрдогч түүхий эдэд биологийн идэвхитэй дрожжийн нутгийн омгийг өсгөвөрлөн хүнс, тэжээлийн зориулалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаль орчны бохирдлыг багасгах боломжийг судлав. Дрожжийн ангилалзүйн хамаарлыг судласнаар тэдгээр нь 3 анги (Hemiascomycete, Hymenomycetes, Urediniomycetes), 9 төрөл , 43 зүйл болохыг илрүүлж Candida, Kluyveromyces, Saccharomyces, Rhodotorula дөрвөн төрлийг янз бүрийн хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн гарган авахад омгоор ашиглах бүрэн боломжтой болохыг тогтоолоо. Хүнсний үйлдвэрийн зургаан төрлийн хоёрдогч түүхий эд дээр дрожжийн 7 омгийг өсгөвөрлөж, түүхий эдээр шар сүүний задраг, омгоор дрожжийн Candida sp. B-3 - ийг сонгож, уурагт тэжээлийн бэлдмэл гарган авсан. Энэ бэлдмэлд уураг
36.0 %, тос
3.0%, үнс
0.38%, чийг 5,7%, нүүрс-ус
20.5%,үл орлогдох 8 аминхүчил найрлагат нь оролцохын зэрэгцээ, макроэлементээс: Са-
2.40, Mg-
2.0, P-
6.83 (г/кг), микроэлементээс: Сr-212 24; Fe-593 119; Ni-
38.4 36; Ae146 49; Mo-
3.3 1; Sn-
3.7
0.4; V-
14.1 1.4; Cu-26
0.12 (мкг/г) тус тус байлаа. Дрожжийн хэд хэдэн омгийг шар сүүтэй орчинд өсгөвөрлөхөд Kluyveromyces marxianus-33 уураг
49.8% нийлэгжүүлсэн тул хүнсний уурагт бэлдмэл гаргах омгоор сонгож, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулав. Бэлдмэл нь 46%-ийн уураг, 28%-ийн нүүрс-ус,
4.5%-ийн тос, 1.5%-ийн үнс,
5.9%-ийн чийг, тиамин (B1)
29.2мкг/г, пиродоксин (B6)
6.4мкг/г-ыг тус тус агуулсанаар, эрүүл хүнсний шаардлагыг хангаж байлаа. Харин хүний биед нөлөөлөх хортой элемент илрээгүй тул уг омог нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тавигддаг үндсэн шаардлагыг хангаж байна. Kluyveromyces fragilis БТ-15 омгийн спирт үүсгэх чадвар
9.5%-15% байсан тул түүнийг дарс исгэх омгоор сонгов. Энэ омгоор исгэсэн дарс 12% спирт,
6.5% хуурай бодистой,
0.04г/л дэгдэмхий хүчил агуулж байв.