Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Оюутны мэргэжил сонголтонд нөлөөж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3482
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Мэргэжлийн сонирхол, авьяас, сэдэл, би- адилтгал, бие хүний онцлог

Аннотаци

Судалгааны ажлын зорилго нь: Нийгмийн ажилтан мэргэжлийг сонгож байгаа өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийг илрүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог боловсронгуй болгох арга замыг судалж, тодорхойлох зорилгын хүрээнд
Мэргэжил сонголтын талаарх судлаачдын онолын үзэл баримтлалыг тоймлон судлах;
“Нийгмийн ажилтан” мэргэжлийг сонгож буй өнөөгийн төлөв байдлыг судлан шинжлэх;
“Нийгмийн ажилтан” мэргэжлийн сонголтод нөлөөлж буй сэтгэл зүйн зарим хүчин зүйлсийг илрүүлж, шинжилгээ хийх;
Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцооны менежментийн загвар боловсруулахад оршино.
Энэхүү нэг сэдэвт бүтээл нь удиртгал, үндсэн 2 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, зөвлөмж, ном зүй, нэр томъёоны тайлбар, хавсралт зэргээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт: Мэргэжил сонголтын талаарх монголын болон гадны орны эрдэмтдийн үзэл баримтлал, олон улсын туршлага, хэрэгжүүлж байгаа бодлогын талаар авч үзсэн.
Хоёрдугаар бүлэгт: Нийгмийн ажилтан мэргэжил сонголтын өнөөгийн байдал, мэргэжил сонголтод нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлст мэргэжлийн сонирхол, авьяас чадвар, бие хүний сэтгэл зүйн хэв шинж, би-адилтгал зэргийг онцлон авч үзэж дүн шинжилгээ хийхийг зорьсон болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :