Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйл



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2450
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : хөх, эмэгтэйчүүд, өмөн,

Аннотаци

Дэлхий нийтэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын дотор хөхний өмөн гуравдугаар байрыг эзэлдэг. Жил бүр хорт хавдрын 10 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 сая өвчтөн нас барж байгаа тухай ДЭМБ-ын 2005 оны мэдээнд дурджээ. Өнөөдрийн байдлаар 22 сая хүн хорт хавдар оноштой эмчлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад хөхний өмөнгийн өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн тоо 20-р зууны сүүлчээс тасралтгүй нэмэгдэж, 1999 онд 910 000 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2000 оны байдлаар дэлхийд хөхний өмөнгөөр 412 000 эмэгтэй нас барсан нь эмэгтэйчүүдийн нийт нас баралтын 1.6%-ийг эзлэж байна. Уг тоо баримт нь хөгжиж буй орнуудад 160 000 байна. ДЭМБ-ын 2004 оны тайлан мэдээгээр хөхний өмөнгөөр нас барагсад нийт хорт хавдрын дотор
5.5%-ийг эзэлж байна. АНУ-д 28 эмэгтэйн нэг нь хөхний өмөнгийн улмаас нас барж, 8 эмэгтэй тутмын нэг нь хөхний өмөнгөөр өвчлөх эрсдэлтэйд тооцогдоно.
Хөхний өмөнгийн хамгийн өндөр өвчлөл хойд Америк, Канад, Шинэ Зеланди, Баруун Европын орнуудад бүртгэгддэг бөгөөд дунд болон бага үзүүлэлт Латин Америк, Зүүн Европ, Африк ба Ази тивийн төвийн ба халуун бүсийн орнуудад бүртгэгдсэн байна. В.Ф. Семиглазов (1989)-ын судалгаагаар АНУ ба Япон эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн өвчлөлийн харьцаа 6:1 байжээ. Орчин үед хөхний өмөн нь удамшил, эрхтэн тогтолцоо (нөхөн үржихүйн үйл ажиллагаа, дагалдах өвчин г.м), дотоод шүүрэл, хоол тэжээл, гадаад орчин зэрэг олон хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээс хамааралтай үүсдэг болох нь тодорхой болжээ. Хөх ба умайн их биеийн өмөнгийн тохиолдол Япон улсад оршин суугч эмэгтэйчүүдээс 5-6 дахин өндөр байгаа нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлд удамшлын болон эрхтэн тогтолцооны бүтцээс гадна гадаад хүчин зүйлс чухал нөлөөтэй болохыг харуулж байна. Хөхний өмөн Монгол улсын нийт хорт хавдраар өвчлөгсдийн 2,52%, эмэгтэйчүүдийн хорт хавдрын
5.48%-ийг эзэлж байна. Хавдар Судлалын Үндэсний Төвийн сүүлийн 7жилийн (2001-2007 он) тайлан материалаас үзэхэд 2001 онд хөхний өмөнгийн шинэ тохиолдол 52 байсан бол 2007 онд 94 болж нэмэгджээ. Энэ нь 100 000 хүн амд ногдох Монгол улсын дундаж интенсив үзүүлэлт
21.6, стандартчилсан үзүүлэлт
18.36 байгаа нь хөхний өмөнгийн өвчлөл цөөн биш болохыг илтгэж байна.
Гэтэл манай оронд урд өмнө хийгдсэн судалгаа нь хөхний өмөнг эрт илрүүлэхэд чиглэгдсэн рентген, эс эдзүйн оношлогоонд тулгуурласан ажлууд байгаа нь хөхний өмөнгийн өвчлөлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлж чадахгүй байгаа юм. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд болон удамшлын хүчин зүйлсийг нарийвчлан тогтоох талаар судлаачид цөөн тооны бие даасан судалгаа, туршилтуудыгхийжбайгаа хэдийг ч уг өвчний шалтгааны талаар нэгдсэн ойлголт үгүй, манай орны хавдар судлалын тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
Судалгааны ажлын зорилго, зорилтууд
Монгол эмэгтэйчүүдэд хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, өвчлөлийн түвшинг судлахад судалгааны зорилго оршино. Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
1.Монгол эмэгтэйчүүдэд тохиолдох хөхний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшинг тогтоох

2.Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг асуумж судалгааны аргаар тодорхойлох

3.Хөхний өмөн оноштой эмэгтэйчүүдээс сорьц цуглуулан хөхний өмөнгийн эрсдэлтхүчин зүйлийн нэг болох BRCA1 генийн 185 дахь байрлалын аденин,
гуанины делецийн, BRCA1 генийн 5382 дахь байрлалын цитозины инсерцийн, BRCA2 генийн 6174 дахь байрлалын тимины делецийн мутацуудийг Полимеразын Гинжин Урвал (ПГУ)-ын шинжилгээгээр илрүүлэх
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал
Өөрийн оронд анх удаа хөхний өмөнтэй эмэгтэйчүүдэд молекул биологийн үндсэн судалгааны арга болох ПГУ-ын шинжилгээний аргыг ашиглан BRCA1,
BRCA2 генийн З байрлалын мутацуудийн эзлэх хувийг тодорхойлж хөхний өмөн үүсэхэд нөлөөлж болох зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосонд оршино.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Хөхний өмөнгийн зарим эрсдэлт хүчин зүйлс ба BRCA1, BRCA2 генийн 3 байрлалын мутацийг илрүүлснээр Монгол эмэгтэйчүүдэд илрэх мутацийн эзлэх хувь хэмжээг тогтоож хөхний өмөнгөөр өвчлөх эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг эрт илрүүлэн хянаснаар хөхний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах боломжийг бий болгосон нь уг судалгааны ажлын практик ач холбогдол оршино.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд
1. Монгол улсын хэмжээнд хөхний өмөнгийн өвчлөлийн түвшинг тогтоох

2. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох

3.Хөхний өмөн үүсэхэд удамшлын эрсдэлт хүчин зүйл болох BRCA1, BRCA2 генийн 3 мутацуудийн илрэх хувь хэмжээг тогтоох



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 149
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :