Шүд, эрүүний бүрдлүүдийн бүтэц, судасжилтыг анх удаа шүд-эрүүний үеллийн хүрээнд иж бүрнээр ургийн хөгжлийн бүх саруудад судалж хөгжлийн хөдлөл зүйг гаргав. Манай орны нүүр-ам судлалын практикт ийм чиглэлийн морфологийн судалгааг анх удаа явуулсан. Ургийн хөгжлийн үеийн шүдний үүсгэврийн хөхлөгийг 2 хэсэгтэй, судсан торыг 3 үелэлтэй болохыг тогтоож бүтэц, үүрэг болон хөгжлийн онцлогийг тодорхойлсон.Эрүүний ясний судсан торын тогтцыг авч үзэх явцдаа судсан торын бүх чиглэлийн холбоог тогтоож, органогенезийн ач холбогдлыг нотолгоожуулсан.