Дээд боловсролын чанарын талаархи оюутнууд, бусад оролцогч талуудын сэтгэл ханамж хангалтгүй, оюутан, сургуулийн хоорондох ассеметрик мэдээлэл нь манай улсад хүн төвт боловсрол төлөвлшиж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймээс их, дээд сургуулиуд өөрсдийн маркетинг, чанарын судалгаа, үйл ажиллагаа нэгдүгээрт оюутнууд, тэдний эцэг эхчүүдэд, хоёрдугаарт, ажил олгогчид буюу хөдөлмөрийн зах зээлд хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.