Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Могилевийн жамба /Malva mohileviensis downer/ ургамлын фармакологи ба фитохимийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1488
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : хүчиллэг полисахарид, шээс хөөх, үрэвсэл

Аннотаци

1.Могилевийн жамба ургамлын үр ба газрын дээрхи хэсэг эмийн түүхий эдийн фармакологийн үйлдлийн судалгааг анх удаа хийж, тэдгээрийн этилийн спиртэн ханд ба усан хандны бэлдмэлүүд болон хүйтэн ба халуун усны полисахарид нь бие махбодын тамир тэнхээг сайжруулах, дархлааг дэмжих, үрэвслийн эсрэг, чөлөөт радикалыг зайлуулах, шээс хөөх болон суулгалтын эсрэг үйлдэлтэй байгааг анх удаа тогтоосон нь энэхүү нэг сэдэвт ажлаас гарч буй шинжлэх ухааны цоо шинэ үр дүн болно.

2.Могилевийн жамба ургамлын үр эмийн түүхий эдийн фитохимийн судалгааг анх удаа хийж, түүнд полисахарид зонхилон агуулагддаг ба түүнчлэн флавоноид болон терпений уламжлалын нэгдлүүд байгааг тодорхойлов.

3.Судалж буй ургамлын үрнээс ялгасан полисахарид нь рамноз, галактуроны хүчил, галактоз, арабиноз, глюкоз, фукоз, ксилоз, маннозоос тогтсон хүчиллэг шинж чанартай ба моносахаридууд нь рамноз 1->3, галактуроны хүчил 1->4 гликозидийн холбоогоор зонхилон холбогдсон бүтэцтэй болохыг тогтоов.

4.Энэхүү полисахарид нь бие махбодын хавсаргын тогтолцоог идэвхжүүлэх үйлдэлтэй болохыг бид анх удаа тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :