ХХ зуун бол Монголын түүхийн хувьд онцгой үе, тусгаар тогтнолын зуун байлаа. Түүхэн он цагийн энэ хүрээнд монголчуудын төрийн тусгаар тогтнолын анхны сэргээлт болсон Цагаагчин гахай жилдийн түүхэн үйл явдлыг судлах талаар монголын түүхчид багагүй хөдөлмөрлөж цөөнгүй бүтээл нийтлүүлжээ. Энэ үеийн түүх судлал нь өмнөх үеийн түүх судлалаас эрс ялгаатай бөгөөд орчин үеийн түүхийн шинжлэх ухааны ололт амжилттай мөр зэрэгцэн хөгжиж иржээ.