Нэгдүгээрт, өрнийн болон дорнын улс төрийн сэтгэлгээний өв санг харьцуулан судалж, Монголын нийгмийн улс төрийн амьдрал, ялангуяа, улс төрийн тогтолцоо, бүгд найрамдах ёсны өвөрмөц онцлогийг судлах арга зүйн зарчмуудыг тодорхойлох, Хоёрдугаарт, ХХ зууны монголын нийгмийн улс төрийн тогтолцооны уламжлагдсан хийгээд үгүйсгэгдсэн зүйлийг харьцуулан шинжилж, Монгол Улсад эрх мэдэл хуваарилах зарчимыг парламентын бүгд найрамдах засгийн хэлбэрээр сонгон хэрэгжүүлэх үйл явц олон улсын жишигтэй харьцуулахад ялгагдах ямар онцлогтой болохыг онол, практикийн талаар үндэслэх оролдлого хийх, Гуравдугаарт, Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн тогтолцоон дахь засаглалын босоо ба хэвтээ харилцааны хүрээнд бий болсон бодит байдлыг шинжилж, Парламентын бүгд найрамдах засгийн хөгжил, төлөвшлийн туршлага, сургамжид үнэлэлт өгч, цаашдын хандлагын талаар судлаачийн хувьд санал дэвшүүлэх, Дөрөвдүгээрт, Монголын төр ёсны түүхэн уламжлал ба монголын нийгмийн улс төрийн өнөөгийн харилцааны онцлог, монгол хүний сэтгэлгээнд үлэмж нөлөөтэй байдаг төрөө дээдлэх үзэл санаа, парламентын ардчиллын явцад тохиолдож буй зарим бэрхшээл, сорилт зэргээс үндэслэж Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засгийн хэлбэр Монгол Улсын ардчилсан хөгжлийн зорилгод илүү нийцтэй байж болохыг онол, практикийн талаар үндэслэх,