Математикийн хичээлийн стандартыг хөлгөн мэдээллийн хэлбэрээр тогтолцооны шинжилгээний аргаар судалж агуулгын босоо ба хөндлөн холбоог тогтоож анги тус бүрийн бүлэг, дэд сэдвээр ангилж эзэмшсэн байвал зохих мэдлэг чадварын түвшний шаардлагуудыг тодорхойлж өгсөн. Сурагчдын математик сэтгэлээг хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааны зорилго, агуулга, аргазүй, үр дүнгийн нэгдмэл шүтэлцээг бий болгосон зэрэг нь шинэлэг тал юм. Математикийн хичээлээр бүлэг сэдвээр хяналт шинжилгээ хийж сурагчдаа үнэлэх, сурагч өөрийн математик сэтгэлгээгээ бие дааж хөгжүүлэх боломжийг сургалтын явцад төдийгүй чөлөөт цагт хийх нөхцлийг бүрдүүлсэн нь практикийн чухал ач холбогдолтой.