Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цахар гэвш Лувсанцүлтимийн монгол хэлээр туурвисан Богд Зонхавын намтарын уран сайхны онцлог



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1591
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : домог, өгүүллэг

Аннотаци

Дундад зууны үеэс уламжилж ирсэн монгол намтар зохиолын сонгодог хэлбэрийн нэг болох Богд Зонхавын намтарыг төлөөлүүлэн авч үзсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь энэ зохиол нь бурханы шашны нэгэн урсгал болох шарын шашны чиглэлийг буй болгосон шашны том зүтгэлтэн хүний энэ ба урьдын төрлийг яруу сайхан үзүүлсэнээрээ зөвхөн Монголд төдийгүй Цастаны оронд ч гайхагдаж байсан тул энэ зохиолын яруу сайхны онцлогийг нь нээн гаргах зорилгоор намтарын доторхи уран домог, шигтгэл шүлэг тэргүүтнийг нарийвчлан судлахыг хичээсэн. Үүний зэрэгцээ Богд Зонхавын өөрийнх нь амьдрал, үйл ажиллагаанд шууд холбоотой олон домог, өгүүллэг аваданыг задлан тайлбарлахыг оролдсоны дээр Богд зонхавыг эрдэм ухааны оргилд хүргэхэд ихээхэн ач нөлөө үзүүлсэн түүнтэй багш шавь барилдсан шидэт цорж Дондүвринчин, их ламтан Рэдаава, Умава, түүний шадар шавь Жалцав Дармаринчин, Хайдүв гэгээн тэргүүтэн олон номын мэргэдэд холбоотой домог өгүүллэг зэргийг дагалдуулан өгүүлж, нийтийн хүртээл болгохыг гол зорилгоо болголоо.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 17

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 167
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :