Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд улс төр, дипломатын аргыг ашиглах боломж, арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2796
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : тусгаар тогтнол, энхтайван, цэрэг, дипломат, хууль, батлан хамгаалах, улс төр

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг, дүгнэлт, эшлэл авсан эх сурвалжийн жагсаалт, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт сэдвийн нэр, сэдвийн хязгаарлалт, судалгааны ажлын үндэслэл, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын зорилго, судалгааны ажлын зорилтууд, судалгааны объект, судлах зүйл, судалгааны арга, арга зүй, судалгааны ажлын шинэлэг тал, судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол, судалгааны ажлын бүтэц, хамгаалалтад оруулах асуудлууд, судалгааны ажлыг нийтийн хүртээл болгосон байдал зэргийг оруулсан болно.
Судалгааны сэдвийн хүрээнд түүхийн болон орчин үеийн баримт, мэдээллийг индукцлэх, дедукцлэх, харьцуулах аргаар нэгтгэн хураангуйлж, ерөнхийгөөс тодорхой руу, нийтлэг асуудлаас нэжгээд рүү гүнзгийрүүлэн судалж үнэлэлт, дүгнэлт гаргасан болно. Олон улсын өнөөгийн байдлыг үнэлж, олон улсын эрх зүй, дайны хууль, НҮБ-ын баримт бичгүүд, ОХУ-ын цэргийн номлол, аюулгүй байдлын үзэл баримтлал, Хятадын Цагаан ном, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, стратеги, цэргийн стратегийн үндэс зэрэг албан ёсны эх сурвалжуудыг задлан шинжилж, олон улсын харилцааны онолын ойлголтуудтай холбон тайлбарлаж, эртний улсуудын цэргийн дипломат бодлого, үйл ажиллагааг цэргийн стратеги, урлагтай харьцуулан судалж нэгтгэн дүгнэсэн болно.
Нэгдүгээр бүлэгт:Дэлхийн геополитикийн өөрчлөлт, олон улсын байдал, олон туйлт дэлхий, зарим олон улсын байгуулагуудын бодлого, үйл ажиллагааг шинжилж, хөршүүд болон гуравдагч хөршийн цэргийн стратегийн бодлогыг судалж, цэргийн хүчин чадлыг байнга үнэлж дүгнэсний үндсэн дээр энэ чиглэлээр явуулах цэргийн дипломат бодлогыг тодорхойлох шаардлагатайг тайлбарлав. Хөршүүд, гуравдагч хөршийн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зарчим, чиглэлтэй нийцэж байна гэж үзсэн. Өнөөгийн олон улсын байдлыг “нарийн төвөгтэй”, бүс нутгийн байдлыг “харьцангуй тогтвортой” байна гэж томьёолсон. Ийм нөхцөлд улс төр, дипломатын аргаар Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, цэргийн дипломат бодлого, үйл ажиллагааг ашиглан батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Хоёрдугаар бүлэгт:Аюулгүй байдалд суурилсан олон улсын хамтын ажиллагааны онолыг судалж хамтын ажиллагааны зарчмууд, олон улсын хууль, дүрэм, аюулгүй байдлыг хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож, гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулах арга нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдхүүн хэсэг болсон батлан хамгаалах бодлоготой нийцэж байгааг баталсан болно. Энд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалалтыг бэхжүүлэх улс төр, цэргийн дипломатын аргын үндэс нь олон улсын хамтын ажиллагаа гэдгийг нотолж, олон улсын зэвсэгт мөргөлдөөний хуулийг улс орны батлан хамгаалалтыг бэхжүүлэхэд ашиглах боломжтой болохыг гаргаж дэвшүүлэв.
Гуравдугаар бүлэгт:Цэргийн дипломатын онол, бодлого, үйл ажиллагааны үүсэл, хөгжил, цэргийн урлагтай уялдан хөгжиж ирснийг тайлбарлан, батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр батлан хамгаалах зорилт болон цэргийн стратегийг хэрэгжүүлэхэд цэргийн дипломатын аргыг ашиглан дэмжлэг үзүүлэх боломж байгааг нотлон цэргийн гадаад харилцаа хамтын ажиллагааг цаашид боловсронгуй болгох талаар санал дэвшүүлсэн болно. Энд батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн улсуудтай цэрэг-техникийн харилцан ашигтай, үр бүтээлтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ингэхдээ гадаад
орнуудын цэрэг, стратегийн бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг тооцож, бодолцсоны үндсэн дээр “ялгавартай хандах” прагматик бодлого явуулах шаардлагатайг тайлбарласан. Цэргийн дипломат үйл ажиллагааны онолын үндсийг томьёолж, батлан хамгаалах салбарыг цаашид бэхжүүлэхэд цэргийн дипломат харилцаа, хамтын ажиллагааг ашиглах боломж байгааг тогтоож өгсөн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 263
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :