УЦС-ын усан санд байгалийн нуурыг ашиглах замаар гол дээр боомт барих хөрөнгийг хэмнэх усзүйн болон | байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг олж илрүүлэн, ус судлал, гидротехникийн ба эрчим хүчний үзүүлэлтүүдийг I тодорхойлох судалгааны ажлыг бид 1994 оноос эхлэн хийсэн юм.
Түүний үр дүнд Баруун бүсийн өндөр уулсад орших байгалийн нууранд ойролцоох голуудын усыг татан оруулж, хуримтлуулсан усыг гидротехникийн байгууламжаар өндөр түрэлтийг үүсгэн УЦС байгуулах өвөрмөц тогтоитой, усзүйн боломжтой 50 гаруй байрлалыг анх удаа олж тогтоосон юм.
Эдгээр УЦС-ын усан санд байгалийн нуурыг ашиглах нөхцөлд гол дээр боомт барьж усан сан үүсгэх зардлыг хэмнэх тул хөрөнгө оруулалт харьцангуй бага байна.
Баруун бүсэд шинээр олж илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ын байрлал дотор 100-200 м түрэлттэй 13, 200-400 м түрэлтгэй 16,400-808 м-ийн их өндөр түрэлтээр ажиллах 13 УЦС барьж болохоор байна.
Эдгээр УЦС нь өндер түрэлтийн хүчээр харьцангуй бага усаар их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, технологийн дэвшлийн ирээдүйтэй, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай усны эрчмийн эх үүсвэр болохыг нотолсон болно.
Монгол Алтайн нурууны хойт талын урсацын модулийн өндрийн хамаарлын графикийг гарган, парабол хэлбэртэй муруйн тэгшитгэлээр илэрхийлсэн нь цаашид түүнийг өндөр уулын бүсэд усны нөөцийг тодорхойоход ашиглах боломжтой болно.
УЦС-ын хөрөнгө оруулалтыг 8 жилд буцаан нехөх нөхцөлд үндэслэн УЦС-ын боломжит чадлын 1 кВт-д ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр түүний үйлдвэрлэх цахилгааныг борлуулах өртөгийг тодорхойлох хамаарлын илэрхийлэлийг /томъёог/ шинээр гарган, графикийг байгуулж, эдийн засгийн үр ашгийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгон байрлуулсныг үндэслэн УЦС-ын хөренгө оруулалтын эдийн засгийн үнэлгээнд ашиглах боломжтойг нотолсон. | Энэхүү аргачлалыг ашиглан баригдсан болон ТЭЗҮ зохиогдсон, шинээр илрүүлсэн УЦС-ын боломжит чадлын нэгжид ногдох хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх цахилгааны ертгөөр үр ашгийн үнэлгээ хийж, эдийн засгийн үр ашгийн зэрэглэлийг тодорхойлсон бөгөөд түүнийг Монголын болон олон улсад УЦС-ын хөренгө оруулалтын үр ашгийн шинжилгээнд ашиглах боломжтой болно.
Гол дээр боомт барьж усан сан байгуулан эрчим хүч үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийгдсэн, ойролцоо боломжит чадалтай УЦС-тай харьцуулахад байгалийн нуурыг усан санд ашиглан, гидротехникийн байгууламжаар өндөр түрэлтийг үүсгэн ажиллах УЦС-ын хөрөнгө оруулалт нь 2-5 дахин бага, үйдвэрлэх цахилгаан эрчим хүчээр илүү, бүс нутгийн эрчим \ хүчний хэрэгцээг хангах чадвартайг тогтоосон.
Баруун бүсэд улсын ба орон нутгийн чанартай эрчим хүчний шинэ эх үүсвэрийн УЦС-ын байрлалыг олж илрүүлэн, | ашиглах технологийг тогтоосон нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажил нь Монгол орны сэргээгдэх эрчим хүчний усны эрчмийн суурь шинжлэх ухааныг өндөр [ түрэлтийн УЦС-ын чиглэлээр хөгжүүлэх, шинэ, дэвшилт технологийг нэвтрүүлэх эх суурийг тавьсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0