Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын хүн амын дундах эпилепсын тархалт, эмнэлзүй,уналтын бусүеийн тархины биоцахилгаан идэвхжлийн өөрчлөлтүүд, оношийн холбогдол



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1608
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг :

Аннотаци

Судалгааны зорилтууд:
1.Улаанбаатар хотын зарим дүүргийн хүн амын дунд эпилепсийн тархалтын давтамжийг хүйсээр, насны бүлгүүдээр хүн амд судлан тогтоох

2.Эпилепсийн шалтгаан- нөлөөлөх хүчин зүйлс (халдвар, хордлого, гэмтэл, хавдар, судасны өвчин г.м )-ийг илрүүлэн, тэдгээр тус бүрийн холбогдлыг тодорхойлох

3.Эмнэлзүйн хэлбэрүүдийн (анхдагч, шинж тэмдгийн болон далд шалтгаант уналтууд тэдгээрийн хэлбэрүүд: ерөнхий уналт, хэсэгчилсэн уналтууд гэх мэт ) экстенсив үзүүлэлтийг тогтоох

4.Эпилепсийн уналтын бус үед тархины цахилгаан бичлэгийн шинжилгээнд илрэх өөрчлөлтүүд, түүний өвөрмөц ба өвөрмөц бус өөрчлөлтүүдийн холбогдлыг тогтоох, эдгээр өөрчлөлтүүдийг эрүүл хүний ЭЭГ шинжилгээний үзүүлэлттэй харьцуулах
Шинжлэх ухааны шинэлэгтал:
Эпилөпсийн тархалтын судалгааг насны өргөн хүрээг хамарч (5 ба түүнээс дээш нас ) 5 насны зайтайгаар бүлэгчлэн бүлэг бүрээр ( насны 12 бүлэг) тархалтын түвшинг хүйсний ялгаагаар тогтоосон болон эпилепсийн шалтгаан - нөлөөлөх хүчин зүйлс, эмнэлзүйн хэлбэрүүдийн экстенсив үзүүлэлтүүдийг судлан тогтоосон нь манай орны анагаах ухааны анхных юм.
Эпилепсийн уналтын бус үеийн оношилгоонд тархины цахилгаан идэвхжилийн - электроэнцефалографийн шинжилгээний оношийн өвөрмөц ба өвөрмөц бус холбогдлыг ялган тогтоосон нь, эрүүл хүний тархины биоцахилгаан идэвхжилтэй харьцуулан судласан нь клиникийн электроэнцефалографийн салбарт шинэлэг бөгөөд онол - практикийн ач холбогдолтой юм.
Ажлын практик ач холбогдол:
1.Эпилепситэй тэмцэх бодлогыг боловсруулах, шаардагдах зардлыг баримжаалах, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын хэлбэр, хүрэлцээг төлөвлөхөд тархалтын түвшиний үзүүлэлтүүдийн давтамжууд үндэслэл болно.

2.Шалтгаан, хүчин зүйлсийн манай орон дахь онцлогийг мэдсэнээр тэдгээрийг хүн амын дунд бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай явуулахад үндэслэл болох ач холбогдолтой.

3.Эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүдийг судлан тогтоосоноор эпилепсийн оношилгоо, эмчилгээнд ихээхэн үр дүнтэй юм

4.Эпилепсийн оношлогоог баталгаажуулахад уналтын бус үеийн ЭЭГ шинжилгээний оношийн боломжийг дээшлүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 30

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 153
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :