Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нангиад цагаан сулийн /Elymus chinensis/ тоосны аллергены судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1891
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : солбих урвал, бүлэглэл, эсрэг бие

Аннотаци

Судалгааны ажлын зорилго, зорилт
Манай оронд түгээмэл ургадаг үет ургамлын нэг болох нангиад Цагаан сулийн (Elymus chinensis) тоосны уураг, түүний харшил төрүүлэх шинж чанар, зарим зонхилох аэроаллергентэй солбих урвалд орох байдал, аллергены өвөрмөц чанарыг судлан тодорхойлох зорилго тавьсан юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1.Нангиад Цагаан сулийн тоосны гадаад байдлыг судлан, тоосон дахь уургийг цэвэршүүлэн авч уургийн агууламж, уургийн бүлэглэлийг тодорхойлох

2.Нангиад Цагаан сулийн тоосон дахь аллергены хүний ийлдсийн IgE эсрэгбиетэй холбогдох чанарыг судлах

3.Нангиад Цагаан сулийн тоосны аллергены зарим зонхилох аэроаллергентай солбих урвалд орох шинжийг тодорхойлох

4.Elymus chinensis-шн тоосны аллергены арьс хатгах сорилын уусмалыг бэлтгэн, түүний өвөрмөц чанарыг тодорхойлох
Судалгааны ажлын шинэлэг тал
1. Монгол оронд түгээмэл ургадаг Elymus chinensis ургамлын тоосны уургийн судалгааг анх удаа хийж, хүний ийлдсийн IgE эсрэгбиетэй холбогдон харшил төрүүлэх шинж чанартай уургийн бүлэглэлийг нь илрүүлэн тогтоов.

2. Elymus chinensis-wm тоосны аллерген нь амьсгалын замын харшлын зонхилох шалтгаан болдог зарим аэроаллергентэй солбих урвал өгөх байдлыг тодорхойллоо.
Судалгааны ажлын практик ач холбогдол
1.Ургамлын тоосны харшил өвчнийг оношлох арьс хатгах сорилд зориулсан Elymus chinensis-ийн тоосны аллергеныг бэлтгэв

2.Арьс хатгах сорилд зориулсан Elymus chinensis- ийн тоосны аллергеныг бэлтгэсэн энэхүү хувилбар аргаар бусад ургамлын тоосны харшил оношлогооны уусмал бэлтгэх арга зүйг боловсронгуй болгов.
Хамгаалахаар дэвшүүлж байгаа гол асуудлууд
1.Elymus dhinensis~mH тоосон дахь харшил төрүүлэх уургийн агууламж, уургийн бүлэглэлийг тодорхойлох

2.Elymus chinensis-ти тоосньиаллергены хүний ийлдсийн IgE эсрэгбиетэй холбогдох байдал

3.Elymus chinensis-ти тоосны аллергены зарим зонхилох аэроаллергентай солбих урвалд орох шинжчанар

4.Elymus chinensis-ти тоосны аллергены арьс хатгах сорилд зориулсан уусмалын өвөрмөц чанар



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :