Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоод- улаан хоолойн сөөргөө өвчний үеийн улаан хоолой, ходоодны бүтэц-үйл ажиллагааны онцлог



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1889
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : уян дуран, ходоод, онош зүйн

Аннотаци

Асуумж, уян дуран, морфологи, рН-метрийн бүрдмэл шинжилгээний тусламжтайгаар монгол хүмүүст тохиолдож буй ходоод - улаан хоолой сөөргөө өвчний эмнэл зүйн илрэлийг улаан хоолой ба ходоодны бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбон анх удаа судалсан. 24 цагийн рН-метрийн шинжилгээнд тулгуурлан, улаан хоолой ба ходоодны рН орчны хоногийн хэмнэлийн хэвийн байдлыг тогтоон, эмнэл зүйн практикт нэвтрүүлснээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн оношлогоо, эмчилгээнд хронофизиологийн хэмжигдэхүүнийг харьцуулан хэрэглэх боломж бүрдсэн. Улаан хоолойн өмөнгийн урьдал эмгэгт тооцогдох Барретын улаан хоолойг оношлох дуран ба морфологийн шинжилгээний аргачлалыг боловсруулж, практикт нэвтрүүлсэн. Ходоод - улаан хоолойн сөөргөө өвчний үед ходоодны шүүрэлд нөлөөлөх зарим эмийн үйлдлийг үйл онош зүйн шинжилгээгээр хянаж, хроно - эмчилгээг явуулах үндэслэлийг манай нөхцөлд анх удаа боловсруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 192
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :