Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн богино хугацааны ойг судалсан судалгааны үр дүн/Бага ангийн сурагчдын жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1490
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : хараа, сонор, ой тогтолт, оюун ухаан

Аннотаци

Монголын нөхцөлд анх удаа 8-11 насны хүүхдийн хараа, сонорын ойн хөгжлийн онцлогийг илрүүлэх, оношлох судалгааг хот, хөдөөгийн хүүхдүүдийг хамруулж хийсэн. 1. Бага ангийн сурагчдын богино хугацааны ойн хөгжил ерөнхийдөө дундаж төвшинд байна. 8-11 насны монгол хүүхдийн харааны ой тогтоолт дундаж төвшинд (57,4 хувь); сонорын ой тогтоолт дунджаас дээш (72,6 хувь) төвшинд байна. Үүнээс үзвэл бидний судалгааны дүн бусад энэ төрлийн судалгаатай ерөнхийдөө тохирч байна. Учир нь ой бол хүний оюун ухааны хөгжлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг мөн. Хүний оюун ухааны хөгжлийн дундаж төвшинд судлуулагчдын 60-70% нь харьяалагддаг. Иймээс бид харааны ойн энэ онцлог нь оюун ухааны төвшингийн ерөнхий тархалтанд тохирч байна гэж үзлээ.
2. Бага ангийн сурагчдын 8-11 насны монгол хүүхдийн богино хугацааны сонорын ойн хөгжилд хүйсний статистик ялгаа ажиглагдсангүй. Харин бүх судлуулагчдын хувьд ойн хөгжлийн насны болон хувийн онцлог илэрч байлаа. Гэхдээ ойн хөгжлийн төвшин нь дунджаас доогуур байгаа хүүхдүүдийн хувьд тогтоолтын арга техник муу эзэмшсэн болон хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлж чадахгүй байгаа нь судалгааны явцад хүүхдүүдтэй ярилцсан ярилцлагаас харагдсан юм.
3. Бага ангийн сурагчдын богино хугацааны ойг тодорхой арга барил хэрэглэх замаар тэдний хөгжлийн төвшинг дээшлүүлж болно.
4.Богино хугацааны ойн судалгаа нь ихэвчлэн багтаамж, төвшин, ойн зориудын болон зориудын биш талууд, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, сургалтын нөлөө зэргийг тогтооход чиглэгдсэн байна. Харааны болон сонорын богино хугацааны ойг салган судалсан судалгаа ховор байгаа юм. Иймээс энэхүү судалгаа нь танин мэдэх үйлийн нарийвчилсан судалгаанд чухал ач холбогдолтой юм.
5.Ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд хүүхдийн хувийн онцлогийг харгалзан энэхүү судалгааны хүрээнд тодорхойлсон төвшингүүд нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, хараа, сонорын ойн аль аль төрөл нь зэрэг дээд төвшинд байгаа хүүхдүүдтэй ажиллах нь дундаж ба доогуур төвшинд байгаа хүүхдүүдтэй ажиллахаас ялгаатай билээ. Бидний энэхүү судалгаа нь сургалтыг зохион байгуулах болон дидактикийн зорилгыг шийдвэрлэх нэг үндэс болж өгнө.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 944
Сүүлийн сард 39
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :